Хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлийг өргөн барилаа

2024 оны 4 сарын 22024-04-02
Хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлийг өргөн барилаа

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг Хүний Эрхийн Үндэсний Комисс өнөөдөр УИХ-д өргөн барилаа. ХЭҮК уг илтгэлийг 2023 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, тус комисст ирсэн гомдол, мэдээлэл болон комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, мөн төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл, бусад эх сурвалжид үндэслэн боловсруулжээ.

Холбогдох шийдвэр гаргуулахын тулд тус илтгэлийг 54 саналтай хамт хүргүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт ХЭҮК-ын дарга Д.Сүнжид танилцуулав.

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 7.1.12, 9.1, 17.1 дэх хэсэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15.1.4, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.3.5-д заасан чиг үүргийн дагуу ХЭҮК тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан, УИХ-д өргөн барьдаг. Үүнийг УИХ хэлэлцэн, тогтоол батална. Тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй.

Санал болгох