Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15,3 км нүхэн гарц бүхий авто зам барина

2024 оны 4 сарын 32024-04-03
Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15,3 км нүхэн гарц бүхий авто зам барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.  Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахалж, Засгийн газрын зарим сайд гишүүнээр ажиллана. Нарийн бичгийн дарга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байх юм.

Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг Ажлын хэсгийн даргад Ерөнхий сайд үүрэг болголоо.

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртлэх 15,3 км нүхэн гарц (туннел) бүхий авто замын урьдчилсан судалгаа хийж байна.

Санал болгох

Хөнгөлөлттэй эмэнд зарцуулах төсөв нэмэгдсээр байна

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан эмийг өвчтөндөө бичиж өгөхдөө эмч хөнгөлөлттэй үнээр худалдаж авах код бичиж өгдөг. Тухайн эмийн хөнгөлсөн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмийн санд шилжүүлдэг.

14 цагийн өмнө
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад “Салимон”-ыг оруулсан нь сэжигтэй байна

Хүний эмийн зөвлөлд ажилладаг, “Шинэ анагаах ухаан” их сургуулийн Эм зүйн сургуулийн захирал, доктор, профессор М.Уранчимэг Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад “Салимон”-ыг оруулж батлуулсан байж болзошгүй байгаа тухай Эмийн үнэ өссөн шалтгааныг хянан шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны өнөөдрийн сонсголын үеэр яригдлаа

16 цагийн өмнө