ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томиллоо

2024 оны 4 сарын 32024-04-03
ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томиллоо.

Тэрээр ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий Консулын Газарт консул, ЗГХЭГ-т Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад, 2023 оноос УИХ-ын Тамгын газарт Хууль, эрх зүйн газрын дарга, “Тавантолгой төмөр зам" ХХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон юм.

Санал болгох