Хурандаа Б.Нандинболор ШШГЕГ-ын дарга боллоо

2024 оны 4 сарын 32024-04-03
Хурандаа Б.Нандинболор ШШГЕГ-ын дарга боллоо

ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Бямбажавын Нандинболорыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ШШГЕГ-ын даргаар томиллоо.

Тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бага тушаалаас эхэлж ажилласан, Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. /2022.05.25/-наас ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогджээ.

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

  • Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Цагдан хорих байрны Хэв журмын тасагт цагдаа
  • Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч
  • Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах I тасагт мөрдөн байцаагч
  • Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагч
  • Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга
  • Цагдаагийн ерөнхий газрын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч
  • Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны дарга
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга

Санал болгох