Малчид: 5 их наядын хөтөлбөр нь сонгууль угтсан оноо авах арга байх вий

2024 оны 4 сарын 32024-04-03
Малчид: 5 их наядын хөтөлбөр нь сонгууль угтсан оноо авах арга байх вий

Малчдыг хоршоо болгон нэгтгэж, хөнгөлөлттэй зээл авах боломжийг олгохын тулд 5 их наяд төгрөгийн хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлэх асуудал яригдсан. Хэдий төсөв нь батлагдаагүй, УИХ-аар хэлэлцэгдээгүй байгаа ч малчдын зүгээс “сонгууль угтсан оноо авах хэрэгсэл байх вий” гэж хардаж байна.

МАЛЧДЫГ НЭГДЭЛЖҮҮЛЖ, ХОРШОО БАЙГУУЛАХАД 5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛНА

No description available.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин С.Маамхүү: Би 60 жил мал малласан. Сонгууль дөхөхөөр малчдад хайр зарлаад ирдэг юм. Иймэрхүү шийдвэрүүд малчдад хүрэх гэхээсээ илүү дээгүүрээ яриад л өнгөрдөг.  Мал аж ахуйн бодлого үнэхээр алдагдаж, энэ сайхан салбарыг газар унагачихлаа.

No description available.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин П.Тамир: Энэ хөтөлбөр хэрэгжих ямар ч хэрэггүй. Дахиад л өр шдээ буцаагаад л төлнө. Энэ мэт хөтөлбөрүүд зөв юм рүү гэхээс илүү дандаа буруу тийш ханддаг. Зорилтот бус хүнд очиж, өөр зүйлд зарцуулагдана.

Улсын хэмжээнд 200 мянга гаруй өрхийн 1 сая орчим иргэн мал маллаж, амьжиргаагаа залгуулдаг. Тэгвэл эрх баригчид  2024 оны сонгуулиар малчдын саналыг авах зорилгоор 5 их наядын хөтөлбөр боловсруулж, хууль батлахаар яаравчилж байна гэх хардлага малчдын дунд үүсээд байна. Харин эрх баригч намын зүгээс ₮5 их наядын хөтөлбөрийн үр дүн гарвал хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл 20-30 хувьд хүрч, уул уурхайгаас дан ганц хараат байгаа Монгол Улсын эдийн засагт нэг гарц нэмэгдэнэ” гэж үзээд байгаа юм.

НЭГ УДААГИЙН ХУУЛИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭЭГҮЙ, ТӨСӨВ НЬ Ч БАТЛАГДААГҮЙ БАЙНА

No description available.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Малчид хоршиж ажиллах нөхцөлийг хангасны үндсэн дээр арилжааны банк зээл олгоно гэсэн үг. Малчин өрх болгон дураараа их хэмжээний зээл аваад өрөнд орох нөхцөлийг бүрдүүлэхгүй. Хамтдаа хоршоод хамтдаа арилжааны банк болон даатгалын байгууллагын тавьж байгаа шаардлагыг хангах нөхцөл дээр зээл авах боломжтой. Тэр зээлийг дунджаар 50 орчим сая төгрөгийн зээл байх  боломжтой гэж үзэж байгаа.

Малчдыг хоршоо байгуулж, нэгдвэл улс батлан даалт гаргаж арилжааны банкуудаар дамжуулж хөнгөлөлттэй зээл олгоно. Үүнд 5 их наядыг зарцуулна гэж мэдэгдсэн. 2024 оны төсөвт багтаагүй ч УИХ-аар яаралтай ганц удаагийн хууль батлах замаар хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийн төсөв тийм ч их мөнгө биш гэж УИХ-ын зарим гишүүн тайлбарлаж байсан. Гэтэл 5 их наяд төгрөг нь МУ-ын жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний зардалтай ч санхүүжилтийг хаанаас босгох нь тодорхойгүй байгаа юм.

МЭДЭЭГ ҮЗЭХ

Санал болгох