Парламентийн хариуцлагагүй байдал улам бүр гаарах нөхцөл үүсч болзошгүй байна

2024 оны 4 сарын 32024-04-03
Парламентийн хариуцлагагүй байдал улам бүр гаарах нөхцөл үүсч болзошгүй байна

УИХ 76 гишүүнтэй байх ёстой ч өнөөдөр 72 гишүүнтэй, нэмээд цөөнгүй гишүүд нь эрүүгийн хэргээр шалгагдаж байна. Гэтэл хаврын чуулган эхэлснээс хойш гишүүдийн ирц арай ядан 50 хувьдаа хүрч, ихэнх нь төрийн ажлаа умартаж, тойргоо тордож эхэлсэн нь энэ парламентийн хариуцлагагүй байдал улам бүр гаарч байгаагийн илрэл болж байна. Гэтэл ирэх парламентаар 162 гишүүнтэй болох үед гишүүд хуралдааны үеэр үг хэлэх эрхгүйн дээр гэмт хэрэгт холбогдлоо гэхэд нэн тэргүүнд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байхаар дэгийн хуулиа өөрчлөхөөр оруулж ирээд байна. Нэг ёсондоо УИХ-ын гишүүдийн идэвх, хариуцлага сулрах нөхцөл үүсэхээр байна.

Шинэ дэгийн хуулиар УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн эсэхээс илүүтэй ард түмний төлөөлөл байх нь чухалд тооцогдож байна. Иймээс ч шүүхээс ял сонссон гишүүн давж заалдана гэсэн шалтгаанаар дөрвөн жил төрийн ордонд заларсаар байх нөхцөл харагдаж байна.

No photo description available.

УИХ-ын ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар: Халдашгүй байдал гэдэг бол худлаа нэртэй. Би бол үүнийг байх шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байгаа. Гишүүний бүрэн эрх гэдэг бол иргэдээс сонгоод өгчихсөн мандат. Энэ бол тусдаа асуудал. Энэ бол иргэдийн эрх рүү халдах гэсэн үг. Тэгэхээр энэ дээр тодорхой үндэслэлүүд байх ёстой.

alKXOAG4yQ9oARTMr40xtACp5utEaRnKiaE81yEXofCfVNvmvKidAx-time_mn.jpg

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 76 гишүүн 20-иод нь яллагдагч болчихсон ийм мэдээлэл явж байна. Ийм замбараагүй юм байж болохгүй. Нэгэнт прокурорын байгууллага яллагдагчаар татагдсан бол тэрийг танилцуулаад гишүүд болон УИХ-аас асуулгүйгээр жирийн иргэдийн адил тэгш шалгах нь зөв гэж бодож байна.

Цаашилбал ҮХЦ-ийн шинэ хуулийн төсөлд иргэний гомдлыг цэц хэлэлцдэг болсноор УИХ-ын шигүүдэд холбогдох хэрэг дөрвөн шатны шүүхийн шийдвэр хүлээнэ. Цаашлаад улсын дээд шүүх дахиж хэлэлцэнэ гэх зэргээр хэрэг нь сунжирсаар байх нөхцөл үүсэхээр байна. Нөгөө талдаа олон гишүүнтэй болох учраас гишүүн бүр үг хэлэхгүй, намын бүлгээ төлөөлж, нэг гишүүн нь л ярьдаг байх зохицуулалтыг дэгийн хуульд оруулснаар гишүүдийн идэвх оролцоо сулрах нөхцөл үүсч болзошгүй юм. Энэ зохицуулалтаар намын бүлгийн дарга нар болоод бие даагчид л чуулган, байнгын хорооны хуралдаанд үг хэлэх болохоор байна. Эсвэл бүлгээ төлөөлж хэн ярих вэ гэдэг дээр шигүүд өөр хоорондоо шодох нөхцөл үүснэ гэсэн үг. Нэг ёсондоо УИХ-ын гишүүдийн тодорхой хэсэг нь кноп дарахаас өөр үүрэггүй “амьгүй албат” болох вий гэсэн болгоомжлол ч байна.

МЭДЭЭГ ҮЗЭХ

 

Санал болгох