Эмэгтэйчүүдийн шигшээ баг "Аваргууд академи"-д бэлтгэлээ базааж байна

2024 оны 4 сарын 42024-04-04
Эмэгтэйчүүдийн шигшээ баг "Аваргууд академи"-д бэлтгэлээ базааж байна

МЧБХ-ны удирдлагууд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд” академийг зорьж эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн тамирчидтай уулзлаа. Энд мөн ӨМОЗО-ы  шигшээ багийн 10 гаруй тамирчин дасгалжуулагчийн хамтаар манай улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа юм. Нийт 80 гаруй хүний өргөтгөсөн бүрэлдэхүүн 5-н дэвжээн дээр зэрэг бэлтгэл сургуулилт  явагдаж байна. Манай эмэгтэй тамирчдын хувьд олимпын 6-н жингийн 2-рт нь эрхээ  баталгаажуулсан.

Тодруулбал, өнгөрсөн онд Сербийн Белград хотноо болсон ДАШТ-ээс 50кг-д ОУХМ Д.Отгонжаргал, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар тус тус мөнгөн медаль хүртэж, олимпын эрхээ авсан. Харин үлдсэн 4-н жингийн эрхийг энэ сарын 16-19-ний өдрүүдэд Киргизстаны Бишкек хотноо болох Азийн олимпын эрхийн тэмцээн болон ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд Туркийн Станбул хотноо болох дэлхийн тэмцээнүүдээс авах боломжтой. Уулзалтын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар баг тамирчдад өндөр амжилт хүсэж, хувийн зохион байгуулалт болон сахилга бат, ёс зүйгээ дээдлэхийг захисан бол дэд Ерөнхийлөгч П.Гансүх өрсөлдөгч тамирчны барилдааны судалгаан дээр сайтар анхаарахыг зөвлөсөн байна.

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, С.Мөнхдуулдах нар ажиллаж байна.

No description available.No description available.

No description available.

No description available.

 

 

Санал болгох