Өвчтөнүүд дунджаар 21 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ

2024 оны 4 сарын 152024-04-15
Өвчтөнүүд дунджаар 21 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ

Манай улсын 645,560 хүн өнгөрсөн жил хөнгөлөлттэй эм авч уужээ. Энэ бол давхардаагүй тоо. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 18 хувь нь хэрэгцээт эмээ хөнгөлөлттэй үнээр худалдан авсан гэсэн үг.

Үүнийг 2020 онтой харьцуулахад хөнгөлөлттэй эмийн хүртээмж 62 хувиар нэмэгджээ. Хөнгөлөлттэй эм бичүүлсэн өвчтөнүүдийн 51 хувь нь тэтгэврийн хөгшчүүд аж. 2023 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүн хамгийн дээд тал нь 11 сая, дунджаар 21 мянган төгрөгийн хөнгөлөлт авчээ. Тэгвэл нэг иргэн жилдээ хамгийн дээд тал нь 4.7 сая төгрөг, дунджаар 16 мянган төгрөг өөрөө төлсөн байна. Артерийн даралт ихсэх өвчин, элэгний хатуурал, чихрийн шижин, ходоодны үрэвсэл, В, С вирустэй, уналт, таталт өвчтэй хүмүүс хөнгөлөлттэй эмийг хамгийн их авчээ.

Санал болгох