Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад “Салимон”-ыг оруулсан нь сэжигтэй байна

2024 оны 4 сарын 152024-04-15
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад “Салимон”-ыг оруулсан нь сэжигтэй байна

Хүний эмийн зөвлөлд ажилладаг, “Шинэ анагаах ухаан” их сургуулийн Эм зүйн сургуулийн захирал, доктор, профессор М.Уранчимэг Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад “Салимон”-ыг оруулж батлуулсан байж болзошгүй байгаа тухай Эмийн үнэ өссөн шалтгааныг хянан шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны өнөөдрийн сонсголын үеэр яригдлаа.

Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон байж болзошгүй байгаа аж. “Шинэ анагаах ухаан” их сургуулийг Төрийн шагналт, доктор, профессор М.Амбага, доктор, профессор Б.Саранцэцэг нар 2000 онд “Монос” коллеж нэртэйгээр байгуулж, 2004 онд дээд сургууль болгожээ. Дархлаа сэргээх үйлдэлтэй “Салимон” бэлдмэлийг М.Амбага бүтээсэн юм. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон “Салимон”, “Дентамон” зэрэг 25 гаруй нэр төрлийн эмийг “Монос” компани үйлдвэрлэдэг. Эмийн зөвлөлд багтдаг мэргэжилтнүүдээс ашиг сонирхлын зөрчилтэй эсэх мэдүүлэг авдаг юм байна. Орон тооны бус энэ зөвлөлийг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга удирддаг.

Санал болгох

Ирээдүйд метронд муудалцахын тулд...

Ирээдүйд метронд муудалцахын тулд үлгэрт итгэдэг гэнэн зангаа одоо гээж, хэрсүүжих хэрэгтэй. Бидэнд маргаашийн үлгэр хэрэггүй.

4 цагийн өмнө
УИХ, Байнгын хороо, намын бүлгүүд өнөөдөр хуралдана

Улсын Их Хурал дахь намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

4 цагийн өмнө
Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ хэлэлцэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүний санаачлан боловсруулсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны тавдугаар сарын 22-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар баталлаа

3 өдрийн өмнө