Хөнгөлөлттэй эмэнд зарцуулах төсөв нэмэгдсээр байна

2024 оны 4 сарын 152024-04-15
Хөнгөлөлттэй эмэнд зарцуулах төсөв нэмэгдсээр байна

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан эмийг өвчтөндөө бичиж өгөхдөө эмч хөнгөлөлттэй үнээр худалдаж авах код бичиж өгдөг. Тухайн эмийн хөнгөлсөн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмийн санд шилжүүлдэг.

Үүнд зориулж, жил бүрийн улсын төсөвт хэдэн төгрөг суулгаж, хэдийг зарцуулсныг доорх тон мэдээллээс харна уу!

2019 онд 40.6 тэрбум төгрөг төсөвлөсөн ч 700 сая төгрөг хэтрүүлэн, 41.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Дараа жил нь 37 тэрбумыг улсын төсөвт тусгасан ч 41 тэрбум төгрөг зарцуулсан нь 4 тэрбумаар төсөв хэтрүүлсэн гэсэн үг юм. 2020 оноос хойш хөнгөлөлттэй эмэнд зарцуулах улсын төсөв жил бүр нэмэгдсэн байна.

Эмийн үнэ хөнгөлөхөд зориулж, улсын төсөвт тусгасан төсөв

(Сая төгрөгөөр)

Он                  Баталсан төсөв        Гүйцэтгэл

2018 он          37,773.3                        37,773.3  

2019 он          40,613.5                        40,549.2

2020 он          37,228.8                        41,108.7

2021 он          60,000.0                        61,166.3

2022 он          67,306.2                        67,299.9

2023 он          89,982.5                         89,982.5

2024 он          137,322.8                              -

 

Санал болгох