Ц.Туваан: Бид 1000 машин эм гадаадаас авч байна

2024 оны 4 сарын 152024-04-15
Ц.Туваан: Бид 1000 машин эм гадаадаас авч байна

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны өнөөдрийн сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан дараах мэдээллийг өглөө.

-Монгол Улсад сүүлийн 3 жилийн хугацаанд эмийн сан 500-гаар, хөнгөлөлттэй эмийн төсөв 100 тэрбумаар нэмэгдсэн. Энэ бол бага тоо биш. Эмийн импорт нэг дахин нэмэгдсэн, тавхан жилийн дотор шүү. Энэ тоонууд юу хэлээд байна гэдгийг бодох цаг болсон. Бид 60 гаруй улсаас 5000 тонн эм импортоор авч байна. “ЗИЛ 130” машинаар яривал 1000 машин дүүрэн эм гадаадаас авч, хэрэглэж байна. Энэ тоонууд Монгол Улс эмийн маш том хэрэглэгч болсныг харуулж байна.

Санал болгох