Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

2024 оны 4 сарын 262024-04-26

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал зудын хүндрэлийг давантуулахад нь малчдадаа дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн салбарын цаашдын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах, үүнтэй холбоотой хууль тогтоомж батлахад онцгой анхаарч байна. Монгол малчин, Монгол газар шороо буюу бэлчээр, Монгол мал гурав бол Монгол орон өнө мөнх орших тулгын гурван чулуу юм. Малаа, Малчнаа, Бэлчээрээ хайрлаж байж бид Монголоо авч үлдэнэ гээд малчин, бэлчээр, мал гурвын тулгамдсан асуудлын талаар санал бодлоо хуваалцаж, шийдэх гарцыг танилцуулсан юм.

Тухайлбал, малын мах, ноос, сүү, арьс шир гээд ашиг шим, түүхий эд нь үнэд хүрэхгүй байгаагаас болж малчдын орлого нэмэгдэхгүй байна. Малчдын нийгмийн асуудал ихээр хуримтлагдлаа. Ядуурал хөдөөд илүү байгаа. Боловсрол, соёлын гэх мэт нийгмийн үйлчилгээ хот суурингийнхантай адилгүй байна. Малчид эмнэлгийн тусламж, үйлчилгээнд бүрэн, тогтмол хамрагдаж чаддаггүй. Энэ бүхнээс болж малчдын дундаж нас хот, суурин газрынхнаас бага байгаа. Малчдын залгамж халаа санаа зовоосон асуудал болсон. Нийт малчдын дунд залуу малчдын эзлэх хувь 1992 онд 35 хувь байсан бол 2023 онд 24 хувь болж буурсан байна гээд малын тооны өсөлт нь чанарын өсөлтдөө саад болж байгааг онцлоод боловсруулах үйлдвэр хөгжөөгүйгээс гаднын зэх зээлийг түүхий эдээр хангагч, хавсарга улс болж хувирлаа. Малын гаралтай түүхий эдийн үнэ унаж, хонины нэхий л гэхэд тал хайрцаг тамхины үнэд ч хүрэхгүй болсон байна гэв.

Мөн тэрбээр, уур амьсгалын дулаарал, ган гачиг, цөлжилт хуурайшилт дэлхий нийтийн зовлон болсон. Манай улсын хувьд малын тооны хойноосхэт хөөцөлдсөнөөс бэлчээр хомсодсон. Бэлчээрийн талбай 1970-аад оныхоос 20.0 сая га-гаар буураад байна. Нийт бэлчээрийн 40 хувь нь 1-3дахин, 25 хувь нь 3-5 дахин, 20% ньолон дахин даац хэтэрсэн гэсэн судалгаа байдаг. Нийт бэлчээрийн 78 хувь хөрсний элэгдэлд өртөж, цөлжилт эрчимжиж байна гээд эдгээр мал, малчин, бэлчээрийн асуудлыг цогцоор нь нэг мөр шийдэх шаардлагатай гэж хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарүргэлжлүүлэн, УИХ,Засгийн газар энэ цогц реформын үзэл баримтлалыг дэвшүүлж, холбогдоххуулиудыг батлан гаргаж байна. Энэ реформын үзэл санаа “Уламжлалт мал ажахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийгбууруулах тухай”, “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулиудад туссан. Малчин өрхүүд хамтарснаар  ҮЙЛДВЭРЛЭГЧ-БОРЛУУЛАГЧ-НЭМҮҮ ӨРТӨГБҮТЭЭГЧ-АШГИЙГ ХҮРТЭГЧ болно. Эдгээр хуулиудын хамгийн гол үзэл баримтлал болмалчид МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБООНДОО НЭГДЭЖ, малчдын хөдөлмөр, бүтээгдэхүүнүйлдвэрлэлт, борлуулалтаа ХОРШИХ явдал юм. Тиймээс МАЛЧИНӨРХИЙН ХОЛБОО буюу МӨНХ холбоогоо байгуулж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэн хамтарч, амьдралдаа, аж ахуйдаа ШИНЭ ЭРГЭЛТ гаргахыг Та бүхэндээ хандан уриалъя.“Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн монгол ардын зүйр үг бий. Арав хорин гэрээрээ, баг сумаараа нэгдэн нийлж, хөдөлмөрөө хоршиж, түүнийг нь төрөөс бодлого,хөтөлбөр, зээл, хөрөнгө оруулалтаар дэмжих нь РЕФОРМ үр дүнд хүрэх гарцаагүйзөв зам гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс 305.000 малчинтай, 200.000 малчин өрхтэй. Нэг малчин өрх дунджаар 5 гишүүнтэй гэвэл 1.000.000 хүний амьжиргааны асуудал энд яригдаж байна. Тиймээс дор хаяж 1.0 сая хүний ирээдүйг элбэг дүүрэн ,сайн сайханд хөтлөх энэ замаар хамтдаа алхцагаая.“Мал дагавал ам тосоддог”-ийн бодит жишээг хэрэгжүүлж, Монголын хөгжлийн эдийн засгийн хүчирхэг шинэ тулгуурыг сэргээж, таван эрдэнэ мал сүргийнхээ буяныг эдэлж, сайхан амьдрахыг Та бүхэндээ хүсэн ерөөе гэв хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Санал болгох

ЕТГД Я.Содбаатар хоёр хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2024.05.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ

4 цагийн өмнө
Цагаач иргэдийн тоогоор 177 орноос 123 дугаарт орлоо

Цагаачлагчдын тоо баримтыг хэмждэг “Brain Drain Index"-ээр манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт эрэмбэлэгдлээ.

5 цагийн өмнө
Орлого багатай иргэдэд зориулсан орон сууц одоо л баригдаж байна

Эдгээр төслөөс үзвэл бага орлоготой иргэдийн байртай болох хамгийн эхний боломж нь “Солонго 1” хороолол. Тэд байртай болохыг хүсвэл 2027 оныг хүлээх хэрэгтэй.

7 цагийн өмнө