Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа

2024 оны 4 сарын 262024-04-26

Улсын Их Хурлын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо өнөөдөр /2024.04.26/ хуралдан Ажлын хэсэг байгуулах тухай Дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалт, 28.4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Одхүүгээр ахлуулан, АН-ын дэд дарга Ж.Баярмаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Ган-Эрдэнэ, АН-ын даргын зөвлөх Г.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх Д.Ядамжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтоолын төсөлд тусгасан хэмээн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд, энэхүү дэд хороо нь УИХ-ын бүтцийн байгууллага болох Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд байгуулагддаг гэдгийг онцлоод, тус байнгын хорооны зөвлөхийг бүрэлдэхүүнд нь багтаах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Г.Ганболдын гаргасан саналыг Дэд хорооны гишүүд дэмжсэн бөгөөд Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа.  

Тус ажлын хэсгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Одхүү ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төрийн байгуулалтын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Хатантуул, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Ган-Эрдэнэ, АН-ын даргын зөвлөх Г.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх Д.Ядамжав нар ажиллах боллоо.

Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийн судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах ажлыг зохион байгуулж үр дүнг 2024 оны 5 дугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Ажлын хэсэгт дээрх тогтоолоор даалгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Санал болгох

"Сүүн дархлаа" зорилтот хөтөлбөр 18840 хүүхдэд хамрагдаж эхэллээ

Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох төрийн байгууллагууд хамтран “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага, дунд, ахлах ангийн 18840 хүүхэд хамрагдаж 7 хоногийн 3 өдөр “Д” амин дэмээр баяжуулсан сүү ууж байна

3 өдрийн өмнө
“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюу толгой” ХХК-д ажиллалаа

3 өдрийн өмнө
Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу

“Найман жил хийгээгүй ажлаа найм хоногт амжих уу” хэмээн амыг нь асууж, тавлаж байна. Нэг ёсондоо хуучны сайхан цаг шиг хулхин дээр нь өнгө, өнгийн цэцэг ургуулж, хэд гурван төгрөг өгөөд саналыг нь авчихдаг байдал өөрчлөгджээ.

3 өдрийн өмнө