АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулав

2024 оны 4 сарын 262024-04-26
АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулав

Монгол Улс, АНУ-ын хооронд өнөөдөр агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, онгоц шууд нисгэх эхний бэлтгэлийг хангалаа. “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ”-нд Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар гарын үсэг зурав. Энэ гэрээг байгуулснаар хоёр улс нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээллийг харилцан солилцох хүрээг тогтоосон юм.

Олон улсын иргэний нисэх, тээврийн аюулгүй байдлын системд учирч болзошгүй аюул заналхийллийг илрүүлэх, тус тусын нисэхийн болон тээврийн аюулгүй байдлын тогтолцоо, дүрэм журам, үйл ажиллагааг сайжруулахад солилцсон туршлага, баримт, мэдээллийг хамгаалахад энэ гэрээг баримтална. Хоёр улсын агаарын тээврийн харилцааг өргөжүүлж, АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаа болон Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг энэ гэрээ олгож байна. 

Санал болгох

Цагаач иргэдийн тоогоор 177 орноос 123 дугаарт орлоо

Цагаачлагчдын тоо баримтыг хэмждэг “Brain Drain Index"-ээр манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт эрэмбэлэгдлээ.

1 цагийн өмнө
Орлого багатай иргэдэд зориулсан орон сууц одоо л баригдаж байна

Эдгээр төслөөс үзвэл бага орлоготой иргэдийн байртай болох хамгийн эхний боломж нь “Солонго 1” хороолол. Тэд байртай болохыг хүсвэл 2027 оныг хүлээх хэрэгтэй.

2 цагийн өмнө
Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ

Ерөнхийлөгчийн өнгөрсөн жил дэвшүүлсэн санаачилгын хүрээнд сувилагчдыг тасралтгүй хөгжүүлэх, эмнэлзүйн ур чадварыг сайжруулах зорилготой “Сувилагчийн хөгжлийн төв” байгуулах хөрөнгийг шийдвэрлэснийг онцоллоо

4 цагийн өмнө