5 настай мотоциклчин охин Дарханы наадамчдыг баясгалаа

2024 оны 7 сарын 112024-07-11
5 настай мотоциклчин охин Дарханы наадамчдыг баясгалаа

"Дархан хишигтэн" мото клүбийн гишүүн, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан С.Гантөгс сүүлийн 10 орчим жил мото спорт сонирхон, хичээллэж байна. Түүний охин Г.Болорсарнай 3 настайгаасаа мотоцикл унаж сурчээ. Аав нь охиныхоо сонирхлыг дэмжин, мини мотоцикл авч өгсөн юм байна. Г.Болорсарнай "Дархан хишигтэн" мото клүбийн гишүүдтэй хамт Дархан-Уул аймгийн наадмын нээлтийн мото жагсаалд оролцлоо. Түүний унаж буй энэ мини мотоцикл 2 дахь нь юм байна.

Аав нь охиноо мото үзүүлбэрийн чиглэлээр дагнан сургаж, мото үзүүлбэрийн анхны эмэгтэй мотоциклчин болгохоор бэлтгэж байна.

Санал болгох