Морин хуурын наадамд 6 улсын 168 хуурч оролцож байна

2024 оны 7 сарын 172024-07-17
Морин хуурын наадамд 6 улсын 168 хуурч оролцож байна

Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн судар болсон арга билгийн хос чавхдаст морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн тамгын газар, Соёлын яам, Улсын филармони, Морин хуурын чуулга, Дэлхийн морин хуурын холбооны хамт олонтой хамтран Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт анх удаа Морин хуурын олон улсын наадам зохион байгуулж байна.

0843A5B7-2E21-4704-B2EB-ACA0C2892A92.jpeg

Энэхүү наадмын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүллээ.

142ACA82-A62D-4B3D-B4E4-78A1864EE9FD.jpeg

Морин хуурын олон улсын VII наадмыг: 

  • Мэргэжлийн морин хуурчдын уралдаан 
  • Морин хуур сонирхогчдын уралдаан 
  • Морин хуур урлаачдын уралдаан гэсэн 3 төрлөөр зохион байгуулж байна.

Энэ уралдаанд нийт 6 улсын 168 оролцогч оролцож байна. 

5ED13984-293C-4AE9-B4A2-80665456DE91.jpeg

Энэхүү наадам Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан, Дэлхий нийтэд сурталчлах, морин хуур сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн театр, урлагийн байгууллагуудын хөгжимчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутаг руу чиглэх соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон ач холбогдолтой арга хэмжээ юм.

Санал болгох