Морин хуурын олон улсын наадам өнөөдөр эхэлнэ

2024 оны 7 сарын 162024-07-16
Морин хуурын олон улсын наадам өнөөдөр эхэлнэ

Морин хуурын олон улсын VII наадам өнөөдөр буюу 7 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагаас Даланзадгад суманд нээлтээ хийнэ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын морин хуурын чуулгын бүрэн бүрэлдэхүүн, Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид, орон нутгийн морин хуурч, уртын дуучин хүүхдүүд оролцоно.

Энэ наадмын мэргэжлийн морин хуурчдын уралдаанд 39, сонирхогчдын уралдаанд 77, морин хуур урлаачдын уралдаанд 52 оролцогч оролцохоор бүртгүүлжээ. 

Санал болгох