“Даншиг" үзэхээр 2000 гаруй жуулчин захиалга өгөөд байна

2024 оны 7 сарын 172024-07-17
“Даншиг" үзэхээр 2000 гаруй жуулчин захиалга өгөөд байна

“Даншиг наадам-Хүрээ цам” 8 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүйдолоонхудагт болно. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй жуулчин уг наадмыг үзэхээр захиалга өгөөд байна.

Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой энэ наадмыг нийслэлийн ИТХ, ЗДТГ, "Гандантэгчэнлин" хийд хамтран зохион байгуулдаг. Өнөө жилийн “Даншиг наадам-Хүрээ цам”-ын  үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

даншиг цам.jpg

  • Хурдан морины уралдаан /Хязаалан, Их нас/
  • Цам харайх ёслол

                             Мандал өргөх ёслол

                             Урлагийн тоглолт

                             Морьтны үзүүлбэр

  • Балин, тосон урлалын тэмцээн
  • Унзад, голч лам нарын тэмцээн
  • Номын мэтгэлцээний тэмцээн
  • Хүчит бөхийн барилдаан /Үндэсний бөх, Буриад, Өвөрмонгол/
  • Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
  • Үндэсний сур харвааны тэмцээн
  • Уухай шагайн харвааны тойром
  • Морьт харвааны тэмцээн
  • Морьтон баатрын үзүүлбэр
  •  Сээр цохих тэмцээн зэрэг арга хэмжээ болно.

Санал болгох