Гоонь залуус Дөргөн нуурын эрэг дээр цуглах нь

2024 оны 7 сарын 192024-07-19
Гоонь залуус Дөргөн нуурын эрэг дээр цуглах нь

Говь-Алтай, Завхан, Ховд аймгийг дамнан орших Дөргөн нуурын эрэг дээр 7 дугаар сарын 24-нд Монголын ганц бие залуус цуглах нь. "Дөргөн нуурын эрэг дээр 24/7" гэж залуусын нэрлэсэн энэ бэсрэг наадмын албан ёсны нэр нь "Жангар". Үүнийг гоонь залуус зорин очдог. 2022 онд тус аймгийн засаг дарга, одоогийн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан энэ наадамд анх 300 гаруй залуу оролцож, 30 гаруй хос төрсөн гэдэг. 

жангар сээр.jpg

Дөргөн нуурын Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын талд болдог энэ наадамд 2023 онд Буриад, Өвөрмонгол, Казахстан, Улаанбаатар, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Төв, Сүхбаатар, Говь-Алтайн залуус цуглаж, сур харваа, бөхийн барилдаан, гар барилдаан, сээр шаах тэмцээн, элсний воллейбол, урлагийн тоглолт, загварын үзүүлбэр гээд 2 шөнө, 3 өдрийг төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцон, танилцаж өнгөрүүлжээ. 

жангар2.jpg

Өнөө жилийн бэсрэг наадам 7 хоногийн турш 24 цаг үргэлжилнэ. Үүнд зориулан, Говь-Алтай аймгийн ЗДТГ бүтэн 7 хоногийн хөтөлбөр бэлтгэжээ. 

жангар4.jpg

Хөхморьт сум энэ жил ОНХС-гаасаа 5.5 сая төгрөг гарган, Дөргөн нуурын хөвөөнд хогны цэг, ариун цэврийн байгууламж барьжээ. 

жангар3.jpg

Дөргөн бол Их нууруудын хотгорт оршдог, Хар-Ус нуурын ай савд багтдаг, гадагшаа урсгалгүй, шорвог устай, эрдэст нуур. Эрэг нь цөлөрхөг, элсэн ёроолтой. Хомын хоолой, Ногоон нуур, Мэргэн шанаа хавьд намгархаг болж, бага хэмжээний нишингэ ургадаг. Зүүн урдаас баруун хойшоо сунаж тогтсон, нийт 311 ам км талбайтай энэ нуур Хар нууртай залгаа оршино. Дөргөн нуурын баруун хойно Хар нуур бий. Уг нуурууд 100 гаруй жилийн өмнө нэг нуур байсныг судлаачид тогтоожээ. Дэлхийн дулаарал, цөлжилтийн нөлөөгөөр усны түвшин доошилсоор тусдаа нуур болж, салсан байна. Хар нуураас Тээлийн гол эх авч урсан, Дөргөнд цутгадаг.  Эдгээр нуур Хар-Ус нуурын Байгалийн цогцолборт газарт харьяалагдана. 

жангар гар барилдаан эрэгтэй.jpg

Завхан аймгийн Дөрвөлжин сум, Говь-Алтай аймгийн Хөхморьт сум, Ховд аймгийн Чандмань сум гурван талд нь бий. Хөхморьт сумын талд ахмадын сувилал байгуулахаар ИТХ нь өнөө жил 5 га газар олгожээ. 

жангар 5.jpg

Санал болгох