Өмнөговь аймгийн төв үерт автжээ

2024 оны 9 сарын 132024-09-13
Өмнөговь аймгийн төв үерт автжээ

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 1, 6, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өчигдөр 07:00 цагаас эхлэн үргэлжилсэн бороо орсны улмаас 1, 6 дугаар баг усанд автжээ. Ийм нийт 6 дуудлага онцгой байдлын албанд ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид 20:00 цагт очиж, 9 дүгээр багт "Ниссан террано" загварын машин шаварт суусан байсныг татан гаргав. Уг машины жолооч хүүхэдтэйгээ явж байгаад, шаварт суужээ. 6 дугаар багт үерийн ус хуримтлагдан, айлуудыг усанд автуулсан байсан аж. Замыг сэтлэн, усыг зайлуулжээ. 

Өнгөрсөн хоногт Өмнөговийн Ханбогд суманд 74 мм, Дорноговийн Хөвсгөлд 65 мм, Улаанбадрах суманд 62 мм, Өмнөговийн Даланзадгад, Дорноговийн Эрдэнэ сумын нутгаар 40 мм, Замын-Үүд, Сайхандулаан, Мандах сум, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутгаар 35-39 мм, бусад хэсгээр 0-34 мм бороо орсон байна.

Санал болгох