Улсад учирсан 238.9 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр болов

2024 оны 9 сарын 122024-09-12
Улсад учирсан 238.9 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр болов

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газар энэ оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд улсын төсөвт учирсан 238.9 сая төгрөгийн хохирлыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, хуулийн дагуу шийдвэрлүүлсэн байна. Нөхөн төлүүлэх мөнгөний хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсжээ. Тодруулбал:

  • Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой 118.8 сая төгрөг,
  • Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 101.5 сая төгрөг,
  • Эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол 18.5 сая төгрөг

Тус газар 2023 онд төрд учирсан 327 сая төгрөгийн хохирлыг холбогдох иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлж байжээ.

Санал болгох

SMART Marketing Conference 2024: Илүү хүртээмжтэй, хэрэглээнд ойр

"SMART Marketing Conference" нь Монголын маркетингийн холбооны 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг маркетинг болон бүтээлч салбарынханд зориулсан жилийн хамгийн том арга хэмжээ юм

18 цагийн өмнө
“Инвескор ББСБ” ХК Казахстан Улсад охин компаниа байгууллаа

“Инвескор ББСБ” ХК нь Төв Ази дахь үйл ажиллагаагаа тэлж Казахстан улсад “Инвескор Финанс” охин компаниа байгуулах албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2024 оны есдүгээр сарын 14-нд боллоо.

2 өдрийн өмнө