Хүний гараар тарьсан, 5 төрлийн шилмүүст модтой ой бий болгоно

2024 оны 9 сарын 162024-09-16
Хүний гараар тарьсан, 5 төрлийн шилмүүст модтой ой бий болгоно

Монгол Улсын Ойн газар, БНСУ-ын Ойн ерөнхий газар хамтран, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм" төсөл хэрэгжүүлж буй. Эл төслийн III шатанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь доройтсон ойг нөхөн сэргээх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын систем нэвтрүүлэх, иж бүрэн тоноглосон 15 га талбайд мод үржүүлгийн газар байгуулахаар зорьж байгаа аж.

ногоон хэрэм хүлэмж.jpg

Энд 5 төрлийн шилмүүст мод тарина. Энэ ажлыг орон нутгийн иргэдээр хийлгэж, ажлын байраар хангах юм байна. 

ногоон хэрэм 1.jpg

Манай оронд жодоо, хуш, гацуур, нарс, шинэс гэсэн 5 төрлийн шилмүүст мод ургадаг. Эдгээр мод зөвхөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт тавуулаа нэг дор ургадаг юм. Тэгвэл эдгээр шилмүүст моддыг "Ногоон хэрэм" төслийн хүрээнд нэг дор тарьж ургуулах нь ээ. Ингэвэл хүний гараар ургуулсан, 5 төрлийн шилмүүст модтой газар Монголд бий болох юм.

Санал болгох