Улаанбуудай, төмсний цөм болон торгон үр үржүүлэх тусгай эрхийг нь баталгаажуулав

2024 оны 9 сарын 132024-09-13
Улаанбуудай, төмсний цөм болон торгон үр үржүүлэх тусгай эрхийг нь баталгаажуулав

Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнд таримал ургамлын цөм болон торгон үр үржүүлэх тусгай эрхийг нь баталгаажуулан, ХХААХҮЯ өнөөдөр гэрчилгээ олголоо. Тус хүрээлэнгийн үр үржүүлэх, техник, технологийг сайжруулах, үр үйлдвэрлэх, хадгалах, борлуулах, хуваарилах ажлыг боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

УГТХ-гийн захирал Н.Баярсүх "Манай хүрээлэн 70 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа буудайн 100 гаруй сорт бий болгож, 20 гаруй сорт нутагшуулсан. Буудайн цөм болон торгон үрийг сүүлийн 50 орчим жилд үйлдвэрлэж байна. Жилдээ 3-4 сортын 400-450 тонн цөм үр, хуучнаар бол супер элит үр үйлдвэрлэж байна. Энэ бол 2500-3000 тонн элит үрийн эх материал гэсэн үг. Монгол Улсад жилд 50-60 мянган тонн буудайн үр шаардлагатай байдаг. Үүний 10 гаруй мянган тонн буюу 20 хувийг жил бүр шинэчилж байх ёстой. УГТХ 450 тонн супер элит (цөм үр), 3000 тонн элит (торгон) үр гаргачихад, дотоодын үрийн хэрэгцээг тогтвортой хангах бүрэн боломжтой" гэж ярилаа. 

Тус хүрээлэн эргэлтийн 1200 га талбайтай. Үүнийгээ улаанбуудай, төмсний шинэ сорт гаргаж авах, нутагшуулахад ашигладаг. Манай улсын улаанбуудай, төмсний хэрэгцээт үрийн 30 гаруй хувийг энэ хүрээлэн хангаж байна. 

Санал болгох

SMART Marketing Conference 2024: Илүү хүртээмжтэй, хэрэглээнд ойр

"SMART Marketing Conference" нь Монголын маркетингийн холбооны 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг маркетинг болон бүтээлч салбарынханд зориулсан жилийн хамгийн том арга хэмжээ юм

18 цагийн өмнө
“Инвескор ББСБ” ХК Казахстан Улсад охин компаниа байгууллаа

“Инвескор ББСБ” ХК нь Төв Ази дахь үйл ажиллагаагаа тэлж Казахстан улсад “Инвескор Финанс” охин компаниа байгуулах албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2024 оны есдүгээр сарын 14-нд боллоо.

2 өдрийн өмнө