Тэнгэр дуугарч байгаа мэт чимээ гарчээ

2024 оны 9 сарын 162024-09-16
Тэнгэр дуугарч байгаа мэт чимээ гарчээ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Араг 2 дугаар багийн Овоотшар гэдэг газарт өчигдөр өдрийн 13:35:28 цагт газар 4,5 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Тус сумын Баян-Араг багийн Засаг даргаас энэ тухай тодруулахад ОБЕГ-т "Тэнгэр хүчтэй дугарч, газар чичирхийлсэн" гэсэн мэдээлэл өгсөн байна. Овоотшард нутагладаг малчин Ч, Ц нар "Гэрт байсан хүмүүст чичирхийлэл мэдрэгдсэн. Тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарсан" гэж ярьжээ. Бэртэж гэмтсэн хүн болон учирсан хохирол байхгүй ажээ. 

Санал болгох