5 тарвага агнаад, 5.8 сая төгрөгийн төлбөрт унажээ

2024 оны 9 сарын 162024-09-16
5 тарвага агнаад, 5.8 сая төгрөгийн төлбөрт унажээ

Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, Толбо сумын байгаль хамгаалагч нар Толбо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших Хонгор-Өлөн гэх газраас Ховд аймгийн 5 иргэн хууль бусаар 5 тарвага агнасныг илрүүлжээ. Тэдэнд зөрчлийн хэрэг нээн, 1.2 сая төгрөгөөр торгон, 4.6 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Тарвага агнахад ашигласан 7 галт зэвсгийг нь хураан авч, тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна. 

Санал болгох