Улаанбуудайн туршилтын арилжаа амжилттай явагдлаа

2024 оны 9 сарын 162024-09-16
Улаанбуудайн туршилтын арилжаа амжилттай явагдлаа

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд зохион байгуулан улаанбуудайн арилжаагаар 2-р зэрэглэлийн 1100 тонн улаанбуудай арилжлаа. Энэ арилжаа тариаланч, гурилын үйлдвэрүүдийг холбох, чанартай улаанбуудайг арилжих, зах зээлийн бодит үнээр худалдан борлуулах, авах, далд эдийн засгийг ил болгох ач холбогдолтой юм.

 

Уг арилжаанд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, "Хөдөө аж ахуйн корпорац" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран болон бусад албаныхан оролцож, хүнсний улаанбуудайг цаашид биржээр дамжуулан арилжих нөхцөлийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Санал болгох

SMART Marketing Conference 2024: Илүү хүртээмжтэй, хэрэглээнд ойр

"SMART Marketing Conference" нь Монголын маркетингийн холбооны 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг маркетинг болон бүтээлч салбарынханд зориулсан жилийн хамгийн том арга хэмжээ юм

17 цагийн өмнө
“Инвескор ББСБ” ХК Казахстан Улсад охин компаниа байгууллаа

“Инвескор ББСБ” ХК нь Төв Ази дахь үйл ажиллагаагаа тэлж Казахстан улсад “Инвескор Финанс” охин компаниа байгуулах албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2024 оны есдүгээр сарын 14-нд боллоо.

2 өдрийн өмнө