Манай уран нугараачид хүрэл цом хүртлээ

2024 оны 7 сарын 222024-07-22
Манай уран нугараачид хүрэл цом хүртлээ

ОХУ-ын Москва хотод болсон "Идол 2024” олон улсын циркчдийн тэмцээнээс манай улсын “Икс Роузис” уран нугаралтын компани хүрэл цом хүртлээ. Энэ сарын 19-21-нд болсон тус тэмцээнд ОХУ, Казахстан, Гватемал, Перу, Филиппин, Хятад, Болгар, Монгол, Вьетнам, Этиоп, Хойд Солонгос, Польш, АНУ, Итали, Испани, Португал, Герман зэрэг 17 орны 200 гаруй жүжигчин өрсөлдсөн байна. Уралдааны оролцогчдыг мэргэжлийн урлагийн зүтгэлтнүүд болон циркчид, хэвлэл мэдээллийнхэн, үзэгчид гэсэн бие даасан 3 тусдаа шүүгчид шүүжээ. 

цирк.jpg

Санал болгох