Төлөгдсөн өр төлбөрийг татварын өршөөлд хамруулахгүй

2024 оны 7 сарын 262024-07-26
Төлөгдсөн өр төлбөрийг татварын өршөөлд хамруулахгүй

“ЭХ” ХК “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тус компанийн татварын өрийг өршөөлд хамруулахыг Орхон аймгийн татварын албанд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын тушаалаар 2014 онд татварын өр болох  281.348.900 төгрөгийг сэргээжээ. “ЭХ” ХК нь Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн зургаадугаар зүйлд заасны дагуу өршөөлд хамруулахыг хүссэн.

Нэхэмжлэгч компани нь  2001 оны татвар ногдуулалтаар 281.348.900 төгрөгийн татварын өртэй байсан ба Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны наймдугаар сарын 23-ны өдрийн “Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай” тушаалаар тухайн компанийн өмчлөлд байсан үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолборыг улсад төлөх татварын өрөнд өгч төрийн өмчид бүртгэн авсан байна. Дээрх тушаалын холбогдох хэсгийг  Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 399 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас компанийн өр сэргэсэн ба өрийг төлөх шийдвэр татварын хэлтсээс гарсан үйл баримтууд тогтоогдсон.

Аливаа өршөөлийн хууль батлагдах үед нэгэнт төлөгдсөн өр, төлбөр, гэм буруутай этгээдийн эдэлсэн ял, шийтгэлийг “нөхөж” өршөөх тухай ойлголт байхгүй, зөвхөн барагдаагүй үлдсэн өр, төлбөр, биелэгдээгүй байгаа ял, шийтгэлийг өршөөдөг аж.

“Татвар” нь улсын орлогыг бүрдүүлдэг бөгөөд хуулийн этгээдээс үйл ажиллагаа явуулж, орлого олсон бол тухайн орлогоо үнэн зөв тодорхойлж, түүнд ногдох албан татварын тайланг хуульд заасан хугацаанд гаргаж, татвараа төлөх нь аж ахуйн нэгжийн үүрэг гэж үзэж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх тохиолдолд холбогдох хуульд хэрхэн тусгасан байдаг талаар хуульч Б.Батзоригоос тодруулахад “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байдаг. ОАТХ нь “Э” ХК-ийн гаргасан татварын өршөөлд хамруулах, татварын өрийг чөлөөлөх өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Тордуулбал, “Эс үйлдэхүй”-н хувьд захиргааны зүгээс ямар нэгэн хариу үйлдэл буюу шийдвэр гаргаагүй байдгаараа татгалзсан шийдвэрээс ялгаатай байдаг. ОАТХ нь “Э” ХК-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, “татварын өршөөлд хамруулах, татварын өрийг чөлөөлөх үндэслэлгүй” гэсэн хариуг хүргүүлсэн тул өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй, харин хариу хүргүүлсэн нь татгалзсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиргааны байгууллагын “татгалзсан шийдвэр” нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актад хамаарна. 

Мөн ОАТХ-ийн “Э” ХК-ийн татварын өрийг  татварын өршөөлд хамруулахаас татгалзсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч “Э” ХК-ийн татварын өршөөлд хамруулахыг хүссэн 281.348.900 төгрөгийн татварын өр нь татвар төлөгчийн өөрөө татвар ногдох орлогоо тодорхойлж, түүнд ногдох албан татвараа татварын албанд тайлагнасан албан татвар байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй” гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.АЛТАНГЭРЭЛ

Санал болгох

Толгой нь нийлээд байхад хөл нь “зодолдох” хэрэг юун?!

Хоёр сарын өмнө дууссан УИХ-ын 2024 оны сонгуулийн сонин хуучраагүй л байна. Сонгуулийн үеэр салам нүдэлдэж байсан намууд сонгуулийн дараа ялсан МАН-ын засагт орцгоосон. Ингээд нэг ялагчтай сонгуулийн дараа гурван нам нийлээд Засгийн газрыг байгуулсан. Улмаар хамтарсан Засгийн газрын ажлыг эхлүүлэхээр УИХ ээлжит бусаар чуулав. Ээлжит бус чуулганаар мөрийн хөтөлбөрийг баталж, төсөвт тодотгол хийлээ. Гэсэн ч сайд нь шинээрээ, гишүүд нь түүхийгээрээ л байна. Бид бүгдээрээ л харж байна.

2 өдрийн өмнө
Э.Золзаяа: Гол өрсөлдөгч МАН-ыг ялж үзүүлнэ

Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН нам төдийгүй хувь улстөрч миний хувьд удаан хүлээж, бэлтгэсэн чухал эргэлт, өөрчлөлтийн сонгууль. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын Бодлого, судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүрэгтэй оролцуулж байна

2 өдрийн өмнө
Хоолны хаягдал хөрсөнд хор биш бордоо болдог

Монголчууд хоол хаях нь амны хишигт муу гэлцдэг. Гэвч орчин үед хүмүүс хоносон хоол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас илүүдэл хоолоо шууд хаядаг болсон. Хөдөө орон нутгийхантай адил нохойндоо өгчихнө гэх аргагүй болохоор хоолны хаягдал бусад хогтой хамт хар уутанд ороод хаашаа ч юм алга болдог. Бид тэр хогоо үнэр орж, муудчихна гээд гэртээ удаан байлгадаггүй. Гэтэл тэр бүх хаягдал таны гэрийг биш ч та бидний дэлхийг бохирдуулж байна. 

2 өдрийн өмнө
Н.Тожилсүрэн: Тайга нохой чоныг дийлэх чадалтай

Монголын нохой судлалын холбооны гишүүн, “Хар салхи” тайга нохойн үржлийн газрын үүсгэн байгуулагч Н.Тожилсүрэнтэй ярилцлаа

2 өдрийн өмнө