Манай улсыг зорих Дэлхийн зочид

2024 оны 7 сарын 262024-07-26
Манай улсыг зорих Дэлхийн зочид

Ирэх сард манай улсад АНУ, Япон, Швейцар улсын төр, засгийн тэргүүнүүд хүрэлцэн ирнэ. Тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен наймдугаар сарын 1-нд, Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида наймдугаар сарын эхээр манай улсад айлчлах товтой байна. Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амердын айлчлалын тов тодорхой бус байгаа ч энэ онд Монгол, Швейцарь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд Ерөнхийлөгч Виола Амерд манай улсад хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ. Монгол Улсыг зорих Дэлхийн зочдын тухай мэдээллийг тоймлон хүргэж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн  урилгаар манай улсад айлчилна.  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д энэ сарын 23-нд айлчилсан бөгөөд  энэ үеэрээ  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкентэй албан ёсны уулзалт хийсэн билээ. Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бэхжүүлэх хүрээнд Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгаад сэтгэл хангалуун буйгаа харилцан тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн тэсвэртэй байдал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, аялал жуулчлал, иргэдийн солилцоог дэмжих, нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, хот байгуулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, англи хэлний монгол багш нарыг бэлтгэхээр тохирсон байдаг. Түүнчлэн энэ уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен ирэх сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлахаа ирэлхийлжээ.

Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида наймдугаар сарын эхээр Монгол Улсад айлчлахаар төлөвлөжээ. Айлчлалаар Ерөнхий сайд Фүмио Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийг эх оронд нь авчрах асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцож, хэлэлцэнэ. Япон улс тус асуудлаар Хойд Солонгостой дээд түвшний хэлэлцээр хийхийг зорьж байгаа ч Хойд Солонгосын зүгээс баллистик пуужин харвах зэргээр бусад өдөөн хатгасан үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байгаа тул хоёр тал хэлэлцээрт хүрч чадахгүй байгаа. Тиймээс Японы зүгээс Монгол Улсыг тус асуудалд зуучлагчаар ажиллаж, Хойд Солонгостой өндөр түвшний хэлэлцээ хийхэд нь туслахыг уриалахаар тус уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.  Монгол Улс 2012 онд Япон болон Хойд Солонгосын хоорондох дээд түвшний хэлэлцээрийг удирдан зохион байгуулсан туршлагатай. Түүнчлэн Монгол Улсын зохион байгуулдаг “Улаанбаатар яриа хэлэлцээ” олон улсын хуралд хоёр улсын албаныхан уг асуудлаар уулзаж, санал солилцдог билээ. Мөн Японы Ерөнхий сайдын Монгол Улсад хийх айлчлалын үеэр 2016 оноос хойш хэрэгжиж буй хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрт суурилсан Монгол дахь Японы хөрөнгө оруулалт болон ашигт малтмалын худалдааг өргөтгөх асуудлыг уулзалтаараа хэлэлцэнэ. Наймдугаар сард Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Казакстан улсад айлчилж Төв Азийн хуучин Зөвлөлтийн таван улсын удирдагчдын уулзалтад оролцох төлөвлөгөөтэй байгаа юм.

Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч

Виола Патришиа Амхерд Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч хатагтай Виола Патришиа Амхерд ирэх сард манай улсад айлчилна.  Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийaн ой энэ онд тохиож буй бөгөөд талууд түүхэн ойгоо өргөн хүрээнд тэмдэглэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай ярилцана.  Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт амжилттай хэрэгжсэн төслүүд нь ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлж байжээ. Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Виола Амхерд нь Холбооны батлан хамгаалах, спорт, иргэний хамгааллын асуудлыг хариуцдаг юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

Санал болгох

Толгой нь нийлээд байхад хөл нь “зодолдох” хэрэг юун?!

Хоёр сарын өмнө дууссан УИХ-ын 2024 оны сонгуулийн сонин хуучраагүй л байна. Сонгуулийн үеэр салам нүдэлдэж байсан намууд сонгуулийн дараа ялсан МАН-ын засагт орцгоосон. Ингээд нэг ялагчтай сонгуулийн дараа гурван нам нийлээд Засгийн газрыг байгуулсан. Улмаар хамтарсан Засгийн газрын ажлыг эхлүүлэхээр УИХ ээлжит бусаар чуулав. Ээлжит бус чуулганаар мөрийн хөтөлбөрийг баталж, төсөвт тодотгол хийлээ. Гэсэн ч сайд нь шинээрээ, гишүүд нь түүхийгээрээ л байна. Бид бүгдээрээ л харж байна.

2 өдрийн өмнө
Э.Золзаяа: Гол өрсөлдөгч МАН-ыг ялж үзүүлнэ

Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН нам төдийгүй хувь улстөрч миний хувьд удаан хүлээж, бэлтгэсэн чухал эргэлт, өөрчлөлтийн сонгууль. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын Бодлого, судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүрэгтэй оролцуулж байна

2 өдрийн өмнө
Хоолны хаягдал хөрсөнд хор биш бордоо болдог

Монголчууд хоол хаях нь амны хишигт муу гэлцдэг. Гэвч орчин үед хүмүүс хоносон хоол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас илүүдэл хоолоо шууд хаядаг болсон. Хөдөө орон нутгийхантай адил нохойндоо өгчихнө гэх аргагүй болохоор хоолны хаягдал бусад хогтой хамт хар уутанд ороод хаашаа ч юм алга болдог. Бид тэр хогоо үнэр орж, муудчихна гээд гэртээ удаан байлгадаггүй. Гэтэл тэр бүх хаягдал таны гэрийг биш ч та бидний дэлхийг бохирдуулж байна. 

2 өдрийн өмнө
Н.Тожилсүрэн: Тайга нохой чоныг дийлэх чадалтай

Монголын нохой судлалын холбооны гишүүн, “Хар салхи” тайга нохойн үржлийн газрын үүсгэн байгуулагч Н.Тожилсүрэнтэй ярилцлаа

2 өдрийн өмнө