Ж.Баясах: Өнгөрснөө ухааръя гэвэл түүхээ мэдэх хэрэгтэй

2024 оны 7 сарын 262024-07-26
Ж.Баясах: Өнгөрснөө ухааръя гэвэл түүхээ мэдэх хэрэгтэй

Монголын тэргүүлэх зэргийн эрдэмтэн, Монгол Улсын гавьяат багш, түүхийн ухааны доктор, профессор Жамсрангийн Баясахтай уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-----------------------------------------------------------------------------------

-Сайн байна уу, та одоогоор ямар ажил хийж байна даа, суурин байна уу?

-Суурин байна. Удахгүй олон улсын хуралд явах гээд цаг зав муутай л байна. Хуралд тавих дөрвөн хуудас (англи хэл) илтгэлээ урьдчилж и-мэйлээр явуулчихаад сууж байна. Тэгсэн CV-гээ нэг хуудсанд багтааж явуул гэнэ. Миний уран бүтээлийн жагсаалт гэхэд л 17 хуудас, түүнийг нэг хуудсанд багтааж явуулах болоод байж байна. Шавь нар руугаа ярьж багшийнхаа CV-г нэг хуудсанд багтаагаад явуул гэчихлээ.( инээв)

-Та МУИС-д хэдэн жил багшилсан бэ?

-МУИС гэж эрдмийн сайхан өргөө болсон сургуульд 36 жил багшилжээ. Багшилсан хугацаа 1982-2018 онд, энэ бол бага хугацаа биш. Сургууль анхандаа Олон Улсын Харилцааны Дээд Сургууль (ОУХДС) дараа нь Олон улсын харилцаа нийтийн удирдлага, сүүлд нь (УТОУХНУ) Улс Төр Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлага гэдэг нэртэй болсон. Улсад хэрэгтэй, боловсролтой боловсон хүчинг бэлддэг сургууль гэж анхлан байгуулсан юм. Гэтэл үүнд хувь хүмүүсийн эрх ашиг, албан тушаалын хэнээрхэл дагуулж буй нь харамсалтай. Улсын сургууль нь улсынхаараа улс төрөөс ангид байх ёстой. Боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан, бүтээлч чадамжтай хүний нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг манай улс хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай боловч тэр бүр хэрэгждэггүй. Сонгуулийн дөрвөн жилээр удирдлагуудыг өөрчилдөг тоглоом болсон. Энэ хугацаанд МУИС-ийн захирал ч хэчнээн их солигдов. Энэ нь улс төртэй холбоотой. Саяхан л гэхэд ШУТИС-ийн захирал байсан Д.Бадарч ректорыг болгож, дараа нь буулгаад, урьд нь байсан Б.Очирхуягийг болгочих жишээний. Аль нам засгийн эрх барьж байна, үүнийг дагаад МУИС-ийн захирлууд солигддог бичигдээгүй хууль байна. Ингэхээр боловсрол яаж дээшээ гарах вэ дээ.

Би 2016 онд 45 удаа гадаад явж илтгэл тавьсан. Уг нь урьсан тал бүх зардлыг нь дааж байхад явах л хэрэгтэй. Тэгтэл намайг шийтгэж, бүр арга хэмжээ авсан.

-Яагаад тэр вэ. Харин ч бүр таныг урамшуулах бус уу?

-Миний хувьд орос, хятад, англи хэлтэй. Гадаадын их сургуулийнхан намайг урьж, илтгэл тавиулахыг сонирхдог юм. Нэг илтгэл уншихад тухайн үед 2500 юань (370 доллар). Нэг удаагийн явалтаар ш дээ. 45-аар үржүүлэхээр нэг тоо гарна аа даа. Үүнээс үүдэж, манай дарга нарын дургүйцлийг хүргэсэн. Монголчууд бид сайн сайхан яваа нэгэндээ баярлаж талархаж сураагүйн жишээ юм болов уу даа гэж бодоод өнгөрсөн.

-Намайг арван жилийн сурагч байхад “БНМАУ-ын түүх” сурах бичгийг сургууль биднээс хураан авч байсныг их тод санадаг юм. Сурах бичгийн зохиогч нь танай аав, мөн Сүхбаатар түүхч байсан. Та энэ талаар тодруулах уу?
-Аав Лхамсүрэнгийн Жамсран 1980 онд МАХН-ын Төв Хорооны 70 дугаар тогтоол гэгчээр атаач хорон санаатны гүтгэлгээр арван жил хэлмэгдэж хохирсон. Намаас нь хөөсөн. Ном сурах бичгээс болж шийтгэнэ гэсэн хуулийн зүйл анги тухайн үед байгаагүй тул ял өгөөгүй. Намаасаа хөөгдсөн аав маань Техник мэргэжлийн сургуульд арав гаруй жил багшилж байгаад 1990 оны 5 дугаар сард цагаатсан. Аавдаа зориулж “Монголоо гэсэн их эрдэмтэн” гэдэг баримтат киног хийсэн, 2010 онд. Таван жилийн өмнө аавын 90 насны ойгоор 3 номыг нь дахин хэвлүүлсэн нь дүү Ж.Урангуа бид хоёрын аавдаа босгосон суварга юм.

-Нэг гэр бүлээс түүхийн чиглэлээр гурван эрдэмтэн шинжлэх ухааны гавьяат төрнө гэдэг их ховор тохиолдол, та энэ тухайгаа яривал уншигчдад сонирхолтой байх болов уу?

-Бид Сүхбаатарын Халзан сумын Сайран хөлтүүд. Бид гурвын бичсэн шинжлэх ухааны холбогдолтой ном нийлээд 70 гаруй бий. Аав, дүү хоёр Монголын түүх дээр анхаарсан. Миний Хятадын түүх, Монгол Хятадын харилцаа, олон улсын эрх зүйн талаар, гадаад бодлого гуравдагч хөршийн асуудлаар бичсэн 350 гаруй өгүүлэл бий. Японы Гадаад яамны шугамаар тэнд 7 сар ажиллахдаа Орос, Монголын хооронд хавчуулагдсан “Сэндвич Монгол” гэж өгүүлэл бичсэн нь тэр үеийн Дэлхийн шилдэг өгүүлэл болсон. Монгол Улсын “Алтан ном” гэж их сургуулийн багш нарын эмхтгэлүүд гарсан. Энд миний геополитикийн талаар бичсэн ном багтсанд баярладаг юм.

-Та их олон шавьтай, тэд хаана ямар алба хашиж байна вэ?

-Сургууль байгуулагдаад 30 гаруй жил боллоо. Олон ч шавь бэлдэж төгсгөлөө. Боловсролын доктор 10, Шинжлэх ухааны доктор хоёрыг удирдаж хамгаалуулсан. Олон улсын харилцаа улс төртэй ойр юм. Гадаад бодлого гэдэг гадаад улс төрийн бодлого сурсан улс гурван шаталсан сургалттай байх ёстой. Ихэнх нь гадаад боловсон хүчин бэлдэнэ гэсэн зорилготой. Гадаад яамны олон удирдах албан тушаалын хүмүүсийг бэлдэж гаргалаа. Төгсөгчдөөс гэвэл ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сая сонгуулиар УИХ-ын гишүүн боллоо. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцааны захирал Д.Уламбаяр, сая гуравдагч хөрш гэдгээр хамгаалсан. Монгол ерөөсөө гурван хөрштэй байх ёстой гээд нэр томьёолол гаргасан.Бодлого нь улсад хэрэгжиж байна уу үгүй юу. Манай төр засгийн бодлого байсхийгээд солигдох юм. Эрдэмтэн хүний хувьд тэгж боддог юм. Орчин цагийн судалгаа бол өөр юм. Жинхэнэ судалгаа бол эртний түүх рүү хандсан эртний юмыг олж хайсан судалгаа чухал, өнгөрснөө ухааръя гэвэл түүхээ мэдэх хэрэгтэй, өнөөдөр түүхээ мэдье гэвэл алсаа харах хэрэгтэй.

-Таны сүүлийн үеийн эрдмийн ажлаас сонирхвол?

-Сүүлийн үеийн сонин гэвэл гурван жилийн өмнө дайн боллоо. Дэлхийн геополитик өөр болж байна. Орос, Хятад хоёр улсаа яриад байлтай биш. Гурав дахь хөрш бол парламент засаглалтай хөл нийлүүлж буй улс ардчилсан улс гэдгээр манайхыг тоож байна. Бид өнөөдөртөө хөл нийлүүлэхээс гадна Их хурлын хэдийн ярьдаг шиг үндсэн хуулиа өөрчилнө, ийм тийм юм хийнэ гэж ярихаас илүүтэй үндэсний эрх ашгаа ойлгох нь манай улсын үнэ цэнэ. Үнэн утгаараа ойлгож ярьж байгаа хүн байна уу? Үгүй юу? Ойлгуулахын тулд олон жил зарцуулж олон шавь бэлдлээ.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Дараагийн бодож байгаа зүйлийн тухайд гэвэл цаг нь болсон гээд Монголын түүхийг англи хэл дээр бичиж байна, гэтэл ковид гарч хоёр жил засварлаж бүүр эртний үеэс авахуулаад Чингис хаан дээр ирээд зогслоо. Юутай ч ХХ зуун хүртэлх Монголын түүхээ бичиж дуусгана. Генетикийн хувьд бид чинь газар газрын олон цус холилдсон учраас агуу үндэстэн. Чингис хааны музейд байгаа зүйлээс харагдаж байна. Ил хант Өлзийтөөс Францын Гоо Филипп-д илгээсэн 1305 оны “Монгол бичиг”-ийн захидал. Энэ нь Монголын энх амгаланг илэрхийлж монгол бичгийн гайхамшгийг хадгалсан захидал бичиг 719 жилийн дараа өөрийн өвөг дээдсийн нутагт заларч байна. Монголчууд Юань улсын үед ч дөрвөлжин үсэг хоёр янз бүх бичиг баримтыг жигдлэх гэсэн оролдлого хийж байж. Гадаад үг ч хэрэглэдэг байж. Францын эзэн хаанд явуулсан захидал гэхэд монгол бичгээр байна, бичгийн хэв нь хүртэл өөр өөр байдаг. Зөвхөн их хаадын захидал цуглуулдаг залуу бий. Надаас үе үе зөвлөгөө авдаг. Монголын бага хаанаас явуулсан захидал шүү дээ. Монгол хүчирхэг байсан нь юу вэ Ромын Пап ирээд явлаа. Монголд энх төр байгуулахыг хүссэн. Монголчууд дэлхийд өөрийн хүссэн эрх чөлөө худалдаа ёсыг тогтоох гэж үзсэн. Латин хэл дээр Рах Mongolica Монголын энх төр гэж хийлээ. Дэлхийд ноёрхсон улсууд гэвэл 400 жил испаниуд, британууд, франц байна. Дэлхийд агуу ард түмэн байдаг бол монголчууд яах аргагүй ордог. Монголчууд геополитикийн агуу түүхтэй. Наад зах нь Гэрэгэ алт, мөнгө, мод янз янзын төрөл байна. Өөрөөр хэлбэл, албан паспорт энэ бүгдийг монголчууд анх гаргасан. Өнөөдөр бидний яриад байгаа интернэт байна, үүнийг монголчууд анх бүтээсэн гэхэд болно. Тухайн үед далайн тээвэр байсангүй. Өртөө гэдэг том алба соёл байна, харилцаа холбоо дэд бүтэц байна. Бүх л юм байна. Монголчууд агуу үндэстэн гэдгийг би хэлдэг, ярьдаг, бичдэг. Монголд олон соёлын цөм нь байж, Торгоны замаас өмнө Ойрхи Дорнодын улсаас юмаа авдаг байсан. Монгол хэлэнд байдаг үзэм оросоор изюм гэдэг перс хэлнээс орсон үг. Чихэр, тогос тэр үеийн нэрээр байна. Манай нутаг дээр тайлагдаагүй Хөвсгөл нуур гэхэд Түрэг хэлний үг. Орхон гэдэг голын нэр маань тэнгис гэдэг үг. Багш гэдэг үг эртний хэллэгээс орсон, хятадаар боши гэж хэлдэг. Шашин гэхээр үүнийг дагаад самгарьд үгнээс ум ма ни бад мэ хум гарсан. Зарим үгийг авдаг, заримыг нь орчуулдаггүй. Монгол бол их чухал. Эрт үед ч тийм, одоо ч тийм байна гэдгийг ойлгуулах гэж зорьж байна даа.

-Хойч үедээ захих юм гэвэл?

-Монгол бичиг үсгээ сайн сурах хэрэгтэй. Монгол бичигт шилжинэ гэсэн, 1991 оноос эхэлсэн тэр үеэсээ үргэлжлүүлээд сурах байсан юм. Цаг алдсан.Тэгсэн бол одооных шиг тэгж нэрээ буруу бичиж байна буруу, зөв гэхгүй жигдрэх байлаа. Цаг алдана гэдэг маш хор нөлөөтэй. Монгол бичигтэн 2025, 2026 онд шилжинэ гэж ярьж л байна.

-Гадаад хүмүүс, Монголыг судалж буй судлаач нар хэрхэн хүлээж авах бол?

-Монголыг судалъя гэсэн хүмүүс хүссэн хүсээгүй сурах л хэрэгтэй. Өмнөд Монголын музейд ороод үзэхэд монгол бичгээр байхгүй, дандаа хятадаар тайлбарыг бичсэн харагдсан. Дунд сургуульд монгол хэлээр заадаг байсныг болиулсан. Түүний эсрэг дуугардаг хүн өмнөд Монголд одоогоор алга. Түүхээ сайн мэдэх хэрэгтэй, үндэсний эрх ашгаа бодох хэрэгтэй. Энэ чухал. Парламентын засаглал Монголд хэрэгтэй. УИХ-ын гишүүн 76 байсан нь 126 боллоо. Ардчилалтай парламентын засаглалтай гэхээр монгол хэл, бичгээ сэргээнэ гэдэг зөв. Ихэнх нь ахуй амьдрал хөөсөн өөрийн оюун ухаанаа хөгжүүлье, тэлье гэдэггүй болоод удааширсан. Их уйдамтгай улс 8 жил дотор уйдаж эхэлж байна. 30 жилийн дараа л төлөвших гэж байна. Өөрийн гэсэн бодлого хэрэгтэй, ярихдаа сайн, алсын хараа 2050 гээд зогсчихлоо. Тодорхой юм байхгүй. Төлөвлөгөөт улс хөгжөөд байна. Хятадыг хар Солонгосчууд хөгжиж байна.

-Та хятад хэл хаана сурсан бэ?

-Ленинградын их сургуулийн Дорно дахины факультетын Хятадын түүхийн ангид суралцсан. Хэл уран зохиол, хэл түүх зэрэг хоёр мэргэшлээр бэлтгэдэг. Таван жил Хятадын түүх үзсэн. Аав Бээжингийн их сургуулийг 1962 онд Монголын түүхээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Хоёр хөршийнхөө хэлийг сурах нь чухал гэдгийг миний ой ухаанд суулгасан. Дээрээс нь гурав дахь улсын хэлийг сур гэсэн. Түүний мөрөөр явж байна. Хүнээс илүү байх нэг хэцүү нь дутуу байх бүүр хэцүү ад үзэгдэнэ. Аав “Эдийн ашиг эхэндээ, эрдмийн ашиг эцэстээ” гэж сургасан. Хамгийн чухал юм тэр байна. Эд мөнгө хүнд олдоно, түүний хэрээр гардаг юм. Харин эрдэм сурах нь мөнхийн юм.

-Таны сонирхол хобби юу вэ?

-Очсон газраасаа үнэтэй биш гар урлалын зүйл худалдан авдаг. Манай гэр бүлийн хүн хуульч. Бид охин, хүү, нэг зээтэй. Зээ хүү 11 настай. Англи хэл сурч байна. Охин загвар зохион бүтээгч. Хүү дэлхийн 6 номерын DJ одоо Зүүн Өмнөд Азийн орнуудаар тоглолт хийж явна.

 

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Ц.Отгонсүрэн

Санал болгох

Толгой нь нийлээд байхад хөл нь “зодолдох” хэрэг юун?!

Хоёр сарын өмнө дууссан УИХ-ын 2024 оны сонгуулийн сонин хуучраагүй л байна. Сонгуулийн үеэр салам нүдэлдэж байсан намууд сонгуулийн дараа ялсан МАН-ын засагт орцгоосон. Ингээд нэг ялагчтай сонгуулийн дараа гурван нам нийлээд Засгийн газрыг байгуулсан. Улмаар хамтарсан Засгийн газрын ажлыг эхлүүлэхээр УИХ ээлжит бусаар чуулав. Ээлжит бус чуулганаар мөрийн хөтөлбөрийг баталж, төсөвт тодотгол хийлээ. Гэсэн ч сайд нь шинээрээ, гишүүд нь түүхийгээрээ л байна. Бид бүгдээрээ л харж байна.

2 өдрийн өмнө
Э.Золзаяа: Гол өрсөлдөгч МАН-ыг ялж үзүүлнэ

Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН нам төдийгүй хувь улстөрч миний хувьд удаан хүлээж, бэлтгэсэн чухал эргэлт, өөрчлөлтийн сонгууль. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын Бодлого, судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүрэгтэй оролцуулж байна

2 өдрийн өмнө
Хоолны хаягдал хөрсөнд хор биш бордоо болдог

Монголчууд хоол хаях нь амны хишигт муу гэлцдэг. Гэвч орчин үед хүмүүс хоносон хоол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас илүүдэл хоолоо шууд хаядаг болсон. Хөдөө орон нутгийхантай адил нохойндоо өгчихнө гэх аргагүй болохоор хоолны хаягдал бусад хогтой хамт хар уутанд ороод хаашаа ч юм алга болдог. Бид тэр хогоо үнэр орж, муудчихна гээд гэртээ удаан байлгадаггүй. Гэтэл тэр бүх хаягдал таны гэрийг биш ч та бидний дэлхийг бохирдуулж байна. 

2 өдрийн өмнө
Н.Тожилсүрэн: Тайга нохой чоныг дийлэх чадалтай

Монголын нохой судлалын холбооны гишүүн, “Хар салхи” тайга нохойн үржлийн газрын үүсгэн байгуулагч Н.Тожилсүрэнтэй ярилцлаа

2 өдрийн өмнө