Б.Жаргалсайхан, З.Дашдаваа нарын албыг хэн авах вэ

2024 оны 9 сарын 42024-09-04
Б.Жаргалсайхан, З.Дашдаваа нарын албыг хэн авах вэ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал оруулж УИХ-аар томилдог хуулийн гол байгууллагын удирдлагууд гэж бий. Үүний нэг бол Улсын ерөнхий прокурор.

Үндсэн хуулийн тавинзургадугаар зүйлийн 56.2-т “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан. Үүний дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор Б.Жаргалсайханыг ерөнхий прокуророор томилох шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гишүүдийн 94.6 хувийн саналаар дэмжин томилж байлаа. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан үүрэгт хугацааныхаа ихэнхийг үдээд байна. Үндсэн хуулийн заалт ёсоор түүний ажиллах хугацаа 2025 оны дөрөвдүгээр сард дуусна. Өнгөрсөн хугацаанд түүнийг чөлөөлөх тухай улс төрийн болон хуулийнхны хүрээнд хэд хэдэн удаа хүчтэй яригдаж байгаад намжсан. 2021 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор "сахал" гэгддэг Э.Амарбатыг томилохоор болсон талаар дуулдаж бай лаа. Гэвч томилгоо өөрч лөгдөөгүй. Тэгвэл энэ удаа ерөнхий прокурорын үүрэгт ажил дуусгавар болох хугацаа ойртсон учир прокурорын байгууллагыг толгойлох сонирхолтой ганц, хоёр хүн Ерөнхийлөгчийн эргэн тойронд үзэгдэх болсон гэнэ.

Ерөнхий прокурорын үүрэгт хугацаатай яг ижилхэн албаа өгөх дараагийн албан тушаалтан бол Авлигатай тэмцэх газрын дарга юм. Одоогийн дарга З.Дашдавааг мөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн саналаар 2019 оны тавдугаар сарын 2-нд УИХ-аар хэлэлцэн томилж байв. Авлигын тухай хуульд "Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно" гэж заасан билээ. Үүний дагуу АТГ-ын дарга З.Дашдаваагийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны тавдугаар сарын 02ны өдөр дуусгавар болох учиртай. Мөн л З.Дашдаваа даргын оронд томилогдох сонирхолтой хүмүүс хуулийн салбарын дундаас аль хэдийнэ нэр нь тодорсон сурагтай. 

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Б.Заяа

Санал болгох

Т.Чимгээгийн хохирлыг шийдэх Баянзүрхийн шүүгч туслахын хамт амралтаа аваад "алга" болжээ

“…С.Зоригийг хөнөөсөн нь улс төрийн аллага” гэдэг дүгнэлт анхнаасаа гарсан. Түүнийг алагдсан өдөр нь шахам хуралдсан Засгийн газрын хуралдаан дээр нэг сайд нь тэгж хэлсэн байдаг. Мөн хууль хяналтынхан, гадаад дотоодын шинжээчид ингэж дүгнэдэг. Тэгвэл энэ хэргийг хуурамчаар илрүүлж жинхэнэ улс төрийн хэлмэгдүүлэлтийг хийсэн.

17 цагийн өмнө
Ногоон автобусны хэргийг “Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягт тохох уу?!

“Ногоон автобус”-ны хэрэг гэж бас нэг том хэрэг бий. Зөвхөн ногоон автобус ч биш, улаан, өөр ямар ямар ч билээ дээ, олон жилийн туршид хийсэн “нийтийн тээврийн шинэчлэл”-ийн ард ийм автобусны хэрэг явдаг.

17 цагийн өмнө
Төмөр замын холболт өөдрөг төсөөллийн найдвар

Төсвийн орлогын гол эх үүсвэр нүүрсний экспортын хэмжээ. Хэдий хэрийн нүүрс экспортолно төдий хэрээр төсвийн орлого тэлж эдийн засагт өсөлт авчирна. 2024 онд 60 сая тонн нүүрс импортолно гэж тооцсон. Оны эхний хагас жилийн байдлаар 37.7 сая тонн нүүрс экспортлоод байна. Оны эцэс гэхэд төсөвлөсөн дүндээ хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Ийнхүү өмнөх онуудаас нүүрсний экспорт өндөр байгаа нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж төсвийн орлого өндөр байна.

17 цагийн өмнө
Зураачийн нүдэнд үрчлээс бүр гоо сайхан болж харагддаг

Хээрийн салхинаас бусдыг нуруун дээрээ гаргаж үзээгүй, тал нутгийн чимэг адуун сүргийн сүр жавхлан, цог золбоог цохилох зүрх, лугших цуснаасаа мэдэрч сэтгэлийн гүнээ бийрийн үзүүрт шингээж урладаг  бүсгүй хүн ховор

17 цагийн өмнө