Бусдад төвөг удахгүй амьдрах нь хамгийн том буян

2024 оны 9 сарын 52024-09-05
Бусдад төвөг удахгүй амьдрах нь хамгийн том буян

Суурин иргэншилд чиний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ тэрийг ойлгож, ухамсарлаж, хэрэгжүүлдэг нь тун цөөн. Та бидний алхам тутамд энэ байдал анзаарагдаж байгаа биз дээ. Жишээлбэл, явган хүний зам дээр машинаа дамнуулж тавьчихаад хээвнэг дотор нь утсаа ухаад хэвтэж байдаг улс бий. Алхаж яваа хүмүүс тэр машиныг тойрч авто замаар алхах болдог. Хурдтай давхиж байгаа машинд мөргүүлж гэмтвэл явган зорчигчийн замыг булаасан жолооч хариуцах уу. Мөргөсөн жолооч, мөргүүлсэн хүн хоёр л хохирно. Явган хүний зам дээр машинаа хөндөлсүүлбэл гэмгүй иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд том хохирол учруулна гэдгийг манай жолооч нар үргэлж санаж явдаг байгаасай. Бас зорчиж байгаа эгнээ нь түгжрээд байхаар урсгал сөрөөд давхидаг жолооч нар бишгүй байдаг даа. Хэдхэн минут хүлээж чадахгүй урсгал сөрөн урагшилж байгаад урдах, хойдох эгнээгээ явуулахгүй таг түгждэг. Түүнээс болж тэр зам дээр зорчигч олон хүний ажил амьдрал саатаж байгааг мэддэг болов уу. Магадгүй жирэмсэн ээжийн тэсэхийн аргагүй өвдөлт, шалгалтнаасаа хоцорсон оюутны шаналал, түргэн аваад явж буй хэн нэгний харуусалд тэр жолооч буруутай.

Заримдаа томоохон дэлгүүрийн урсдаг шатаар яаран алхах гэхээр урд таглаад зогсчихдог хүмүүсийг өнхрүүлээд уначихмаар санагдах үе танд байдаг уу. Уг нь урсдаг шатан дээр баруун гар талын хэсэг рүү шахаж зогсоод нэг талаа чөлөөлөх ёстой гэдэг ойлголтыг бүгд ухамсарладаг болчихвол хэн хэндээ төвөг удахгүй шүү дээ. Чөлөөтэй хэсгээр нь яарч сандарсан хүмүүс алхана гэж яагаад боддоггүй юм бол. Энэ мэтчилэн бидний энгийн үйлдлүүд хэн нэгэнд төвөг болохгүй байвал нийгмийн стресс нимгэрэх сэн. Ер нь бусдад төвөг удахгүй амьдрах нь хамгийн том буян юм даа. 

Эх сурвалж: "Өдрийн сонин"

М.Мөнхцэцэг

Санал болгох

Т.Чимгээгийн хохирлыг шийдэх Баянзүрхийн шүүгч туслахын хамт амралтаа аваад "алга" болжээ

“…С.Зоригийг хөнөөсөн нь улс төрийн аллага” гэдэг дүгнэлт анхнаасаа гарсан. Түүнийг алагдсан өдөр нь шахам хуралдсан Засгийн газрын хуралдаан дээр нэг сайд нь тэгж хэлсэн байдаг. Мөн хууль хяналтынхан, гадаад дотоодын шинжээчид ингэж дүгнэдэг. Тэгвэл энэ хэргийг хуурамчаар илрүүлж жинхэнэ улс төрийн хэлмэгдүүлэлтийг хийсэн.

17 цагийн өмнө
Ногоон автобусны хэргийг “Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягт тохох уу?!

“Ногоон автобус”-ны хэрэг гэж бас нэг том хэрэг бий. Зөвхөн ногоон автобус ч биш, улаан, өөр ямар ямар ч билээ дээ, олон жилийн туршид хийсэн “нийтийн тээврийн шинэчлэл”-ийн ард ийм автобусны хэрэг явдаг.

17 цагийн өмнө
Төмөр замын холболт өөдрөг төсөөллийн найдвар

Төсвийн орлогын гол эх үүсвэр нүүрсний экспортын хэмжээ. Хэдий хэрийн нүүрс экспортолно төдий хэрээр төсвийн орлого тэлж эдийн засагт өсөлт авчирна. 2024 онд 60 сая тонн нүүрс импортолно гэж тооцсон. Оны эхний хагас жилийн байдлаар 37.7 сая тонн нүүрс экспортлоод байна. Оны эцэс гэхэд төсөвлөсөн дүндээ хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Ийнхүү өмнөх онуудаас нүүрсний экспорт өндөр байгаа нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж төсвийн орлого өндөр байна.

17 цагийн өмнө
Зураачийн нүдэнд үрчлээс бүр гоо сайхан болж харагддаг

Хээрийн салхинаас бусдыг нуруун дээрээ гаргаж үзээгүй, тал нутгийн чимэг адуун сүргийн сүр жавхлан, цог золбоог цохилох зүрх, лугших цуснаасаа мэдэрч сэтгэлийн гүнээ бийрийн үзүүрт шингээж урладаг  бүсгүй хүн ховор

17 цагийн өмнө