"Макс групп" нь сар шинийн босгон дээр 31 ажилтандаа 715 сая төгрөгийн орон байрны урьдчилгаа олгож, урамшууллаа

2024 оны 2 сарын 82024-02-08
"Макс групп" нь сар шинийн босгон дээр 31 ажилтандаа 715 сая төгрөгийн орон байрны урьдчилгаа олгож, урамшууллаа

Макс Групп нь “Макс гэр бүл” хөтөлбөрийнхөө хүрээнд сар шинийн баярыг угтан шилдэг 31 ажилтандаа 15 –30 сая төгрөгийн орон байрны урьдчилгаа олгож, нийт 715 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, амьдралын орчин нөхцөлөө сайжруулахад нь томоохон дэмжлэг үзүүллээ.

2.png

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.ГАНБААТАР: “Максчууд бид Монгол улсын бүтээн байгуулалтад өндөр хувь нэмэр оруулан өнгөрсөн хугацаанд манай замчид 800 гаруй км тосон замыг барьж, баруун нутагт хэрэгжиж буй “Хүдэр боловсруулах үйлдвэр”-ээ ашиглалтанд оруулж, “Тайшир Шохойн үйлдвэрлэл”, “Бигэр 120 айлын орон сууц”-ны төслийг амжилттай хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн хөгжилд бодит хөрөнгө оруулалт оруулан ажиллаж байгаа билээ. “Илүү Сайхан Монгол”-ыг бүтээхийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж буй хөдөлмөрч 4000 гаруй Максчуудаараа бид бахархдаг. Өнөөдрийн байдлаар бид 2001 оноос хойш 471 ажилтандаа орон байрны урьдчилгаа олгоод байна. Хүн бүрд өөрсдийн гэсэн орон байртай болох сайхан үйл явдал байдаг. Хөдөлмөрч хүн сайхан амьдардаг, хөдөлмөрч хүнийг бид үнэлж, хайрладаг. Бидэнд хамтдаа хөгжих олон сайхан боломжууд бий. “Илүү Сайхан Монголын төлөө Хамтдаа”. Ирж буй Луу жилдээ та бүхний ажил үйлс бүтэмжтэй байхын ерөөл дэвшүүлье.

3.png

4.png

5.png

“ХҮН ТӨВТ” бодлого, хүний нөөцийн тогтвортой хөгжлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Макс гэр бүл” хөтөлбөр нь 2001 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй бөгөөд энэ хугацаанд нийт 471 ажилтандаа 8,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, орон байрны урьдчилгаа олгожээ.

6.png

Хан Алтай Ресурс ХХК-ийн Байгаль орчны ахлах мэргэжилтэн Т. Оргилсайхан: “Надад том итгэл хүлээлгэж, надад ийм гайхалтай боломж олгосон Макс Групп-ийн удирдлагууддаа баярлалаа. Орон байрны урьдчилгаа гэдэг залуу хүнд хамгийн том дэмжлэг байдаг. Энэхүү дэмжлэг миний гэр бүлийн амьдралд томоохон өөрчлөлтийг авчирч байна. Та бүхэндээ маш их баярлалаа”

7.png

СҮҮ ХК-ийн Химич Б.Золзаяа: “30 сая төгрөгийн орон байрны урьдчилгааг өнөөдөр гардан авсандаа маш их баяртай байна. Макс Группийн удирдлагууддаа маш их баярлалаа. Надад болон миний гэр бүлийн амьдралд томоохон өөрчлөлт авчирсан урамшуулал байлаа. Сүүний салбарт өөрийнхөө хувь нэмрийг оруулж, ард иргэдээ эрүүл сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэдэг ажлаараа би маш их бахархдаг. Өнөөдөр энэхүү шагналыг хамтдаа гардсан авсан бусад шилдэг ажилчдадаа сайн сайхныг хүсье. Хамт олондоо баярлалаа. 

8.png

Макс Групп нь “Макс гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү ажилчдадаа дэмжлэг үзүүлэхээс гадна сар шинийн босгон дээр мөн шилдэг 21 ажилтандаа 90 гаруй сая төгрөгийн “Гадаадад аялах эрх”-ээр урамшуулж, шагналаа.

Санал болгох