Португал улсад суралцдаг Э.Пүрэвдулам зургаан сүм музейн барилгын модноос дээж авч, судалгаа хийж байна

2024 оны 5 сарын 152024-05-15
Португал улсад суралцдаг Э.Пүрэвдулам зургаан сүм музейн барилгын модноос дээж авч, судалгаа хийж байна

Э.Пүрэвдулам түүхэн барилгуудыг сэргээн засварлах барилгын инженерээр Португал улсад суралцаж байна.

Монголд ховор төдийгүй, монголын сүм, хийдүүдийн барилгын модонд шинжилгээ хийснээр түүхэн барилгыг эвдрэл, гэмтэл багатай сэргээн засварлахад чухал нөлөөтэй

Чойжин ламын сүм музей, Гандантэгчэнлин хийд зэрэг зургаан түүхэн сум музейн барилгын модноос дээж авчээ.

Улаанбаатарт 25 хэмийн халуун өдөр богд хааны ордон музейн барилгын модны чийгшилд Э.Пүрэвдулам шинжилгээ хийсэн юм. Ингэхэд 7 хувь гарсан нь хуурай байгааг илтгэжээ. Шинжилгээгээр 12 хувь байснаар чийгшилтэй гэж үздэг байна.

Энэ чиглэлийн судалгаа, шинжилгээ хийхэд дэмжлэг чухал гэв.

Манай улсад төдийгүй дэлхийд цөөн мэргэжлээр суралцаж буй Э.Пүрэвдулам эх орондоо ирж ажиллах зорилготой

Энэ чиглэлийн судалгаа шинжилгээг үргэлжлүүлэн хийх учир улсаас тэтгэлэг олгох байдлаар дэмжихийг хүссэн юм.

МЭДЭЭГ ҮЗЭХ

 

Санал болгох