Бага ангийн хичээлийн хөтөлбөр, сурах бичгийг шинэчилнэ

2024 оны 7 сарын 262024-07-26
Бага ангийн хичээлийн хөтөлбөр, сурах бичгийг шинэчилнэ

Боловсролын яам цэцэрлэг, бага ангийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийг 254 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ыг Засгийн газар энэ оны 4 дүгээр сарын 24-нд баталсан. Үүний дагуу уг багийг байгуулжээ. 

Энэ баг дараах дэд багаас бүрдэнэ:

  • Удирдлага,
  • Зохион байгуулалтын баг,
  • Сургалтын хөтөлбөр боловсруулах баг,
  • Сурах бичиг боловсруулах баг,
  • Сургалтын хөтөлбөр, сурах бичиг хянах баг 

Төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоог хангаx зарчимд үндэслэн, уг багийг дараах төлөөллөөс бүрдүүлжээ. Үүнд:

  • Боловсролын яамны харьяа мэргэжлийн байгууллага 30%,
  • Их, дээд сургууль 19%,
  • Ерөнхий боловсролын сургууль 25%,
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллага 8%,
  • Хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага 13%,
  • Олон улсын байгууллага 2%,
  • Хувь судлаачид 3%

Багийн гишүүдийн 17% доктор, 53% магистр, 30% нь бакалавр зэрэгтэй байна.

Бага боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиохдоо нэг баг хичээл тус бүрээр бүрэн, цогцоор нь боловсруулах аж. Ингэвэл сурах бичиг хоорондын залгамж, уялдаа холбоо сайжирч, сурагчид анги дэвших бүртээ өмнө нь үзсэн хичээлээ гүнзгийрүүлэн судлах болно гэж Боловсролын яам үзэж байна. Сурах бичгийн агуулгыг 10-12 жил тогтвортой байхаар төлөвлөхийг дээрх багт Боловсролын сайд үүрэг болгожээ. Цаашид суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн боловсруулах багийг байгуулж, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг залгамж холбоотой, үе шаттайгаар шинэчлэх юм байна. 

тасалбар таслагч, зурат төсөл ба бичвэр нарын зураг байж магад

 

Санал болгох

Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

Талийгаач охины ар гэр болон түүний эгч дүүд сэтгэл санааны хохирлыг 138 сая төгрөгөөр тогтоож, осол гаргасан жолоочид 2 жилийн хорих ял оногдуулжээ.  

2 өдрийн өмнө
Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

СХД-ийн 33-р хороо Тахилт орчимд өнөөдөр 12:00 цагт хоёр “Prius” 30 маркийн автомашин мөргөлдөж гэрлийн шон мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тэгвэл гэрлийн шон мөргөсөн “Prius” 30 маркийн автомашины жолоочийн эхнэр ослын талаар дараах тайлбарыг өглөө.

2 өдрийн өмнө