Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

2024 оны 9 сарын 62024-09-06
Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ний орой Prius, Verna маркийн автомашин мөргөлдсөний улмаас таван хүүхэд, хоёр том хүн хохирсон.

Ослоор 16 настай охин яаралтай тусламж авч чадалгүй нас барсан. Тухайн үед талийгаач охины төрсөн эгч 7-13 насны хүүхдүүдийнхээ хамт гэмтсэн байдаг. Ослын улмаас хойш хүүхдүүдийн ээж болох 26 настай эмэгтэйн 5 цул бяцарсан тул дэлүүгээ авхуулж, нуруу нугасны 2 том хагалгаанд орсон. Харин 13 настай хөвгүүд нь хөл болон дунд чөмөгний хагалгаанд орсон байдаг юм. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал болж ослын хохирогчдоос хоёр нь хохиролгүй гэсэн бол талийгаач охины ээж болон түүний эгч хоёр дүү нь гомдолтой хэмээн мэдүүлжээ.

Тиймээс талийгаач охины ар гэр болон түүний эгч дүүд сэтгэл санааны хохирлыг 138 сая төгрөгөөр тогтоож, осол гаргасан жолоочид 2 жилийн хорих ял оногдуулжээ.  

Санал болгох

21-р сургуулийн ойролцоох барилгаас краны сум унажээ

БЗД-ийн 6-р хороо буюу ЕБ-ын 21-р сургуулийн ойролцоо “Наран трейд” ХХК-ийн барьж буй 16 давхар бүхий орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил явагдах үед краны сум унасан явдал өнөөдөр болжээ.

11 цагийн өмнө