21-р сургуулийн ойролцоох барилгаас краны сум унажээ

2024 оны 9 сарын 162024-09-16
21-р сургуулийн ойролцоох барилгаас краны сум унажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6-р хороо буюу 21-р сургуулийн ойролцоо “Наран трейд” ХХК 16 давхар орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна. Барилгын ажил явагдаж байх үед өнөөдөр краны дэгээ унажээ.

Энэ талаар тус хорооны иргэн Баатархүү "Тросс нь тасарсны улмаас 14 цаг 45 минутын үед явган хүний замаас ердөө 10 метр хүрэхгүй зайд краны сум унасан. Азаар хүн гэмтэж бэртсэн зүйл байхгүй” гэлээ. Орчны аюулгүй байдлыг хангахын тулд уг сургуулийн гадна цагдаагийн үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс энэ талаар сурагчдад анхааруулж, болгоомжтой явахыг сануулж байгаа аж. 

Баянзүрх дүүргийн 6-р хорооны засаг дарга Б.Энхбаатар “Наран трейд” ХХК орчны аюулгүй байдлыг хангагүй байгааг холбогдох байгууллагад мэдээлсэн ч үр дүнд хүрээгүй байна. Тэрээр хаалт хашлагагүйгээр барилга барьж байгаа асуудлыг Хотын стандарт, хяналтын газар анхааралдаа авч, стандарт мөрдүүлж өгөхийг хүслээ.

Санал болгох

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН УЛААН НОХОЙ ӨДӨР

1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 7 хэм дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, Хангайн уулархаг нутгаар хур тунадас, говийн бүс нутгаар бороо орно.

1 цагийн өмнө
“Ургац-2024” үзэсгэлэн-худалдаа зохион байгуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ”Хүнсний хангамж-аюулгүй байдал” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбооноос “Ургац-2024” үзэсгэлэн худалдааг дөрөвдэх жилдээ өнөөдөр зохион байгуулж байна

18 цагийн өмнө