ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ

16 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН УЛААН НОХОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.35-18.57
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Мод

Аргын тооллын 9 сарын 19, Бархасбадь гараг. Билгийн тооллын 16, Дэлгэрүүлэгч одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:35-18:57. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Балжинням, Дашням өдөр.

 

Санал болгох

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН УЛААН НОХОЙ ӨДӨР

16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 7 хэм дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, Хангайн уулархаг нутгаар хур тунадас, говийн бүс нутгаар бороо орно.

16 цагийн өмнө