Гал түймэрт 4 хүн амиа алдаж, 2 хүн түлэгджээ

16 цагийн өмнө
Гал түймэрт 4 хүн амиа алдаж, 2 хүн түлэгджээ

Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн Задгайд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ 9-р сарын 17-ны 20:20 цагийн орчимд нуруулдаж хураасан өвс шатсаны улмаас нэг хүн өртөж, нас барсан байна. Тус аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагчид, Шүүх шинжилгээний байгууллагын албан хаагчдыг очиход, иргэн Г-ийн 1000 боодол өвс шатсан байжээ. Уг галыг унтраах гэж байгаад 42 настай, эрэгтэй нас барсан байна. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багт амьдардаг айлын гэр 9-р сарын 17-ны өдрийн 20:19 цагийн үед шатжээ. Уг гал түймэрт 46 болон 49 настай 2 эмэгтэй түлэгдсэн, 46 настай, эрэгтэй өртөж, нас барсан байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир багийн Задгайд 18-ны шөнө 00:02 цагт гэр шатсаны улмаас 1 хүн амиа алджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, иргэн Ц-ийн 4 ханатай гэр шатсан байжээ. Уг гал түймэрт 63 настай, эрэгтэй, 46 настай, эмэгтэй нар өртөж, нас барсан байсан аж. Тэдний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Санал болгох

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН УЛААН НОХОЙ ӨДӨР

16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 7 хэм дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, Хангайн уулархаг нутгаар хур тунадас, говийн бүс нутгаар бороо орно.

16 цагийн өмнө