55 дугаар сургууль талх, нарийн боов, бариста мэргэжлийн анги нээжээ

16 цагийн өмнө
55 дугаар сургууль талх, нарийн боов, бариста мэргэжлийн анги нээжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, энэ хичээлийн жилд талх, нарийн боов, бариста мэргэжлийн анги шинээр нээн, 15 сурагчтайгаар хичээллэж эхэллээ. Мэргэжлийн ангийг Итали улсад үйлдвэрлэсэн орчин үеийн тоног төхөөрөмж, түүхий эдээр хангажээ. Энэ ангид сурснаар бүх төрлийн кофе, гурилан бүтээгдэхүүн, шэйк, смүүти, бялуу, тарт бэлтгэх чадвартай болж, чадамжийн гэрчилгээтэй төгсөх юм.

55.jpg

Тус сургууль 48 дахь жилдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бага, суурь болон мэргэжлийн боловсрол олгож байна. 2024-2025 оны хичээлийн жилд 502 сурагч, 115 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2010 оноос хойш хүндэвтэр хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж байгаа аж. Энэ сургууль ерөнхий боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ зочид буудлын өрөөний үйлчлэгч, цэцэрлэгч- ногоочин, хоол үйлдвэрлэл чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшүүлэн, ажлын байранд зуучилдаг юм байна.

Санал болгох

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН УЛААН НОХОЙ ӨДӨР

21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 7 хэм дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, Хангайн уулархаг нутгаар хур тунадас, говийн бүс нутгаар бороо орно.

1 өдрийн өмнө