114 ахмад БНХАУ-д нүдний болор солиуллаа

2024 оны 9 сарын 162024-09-16
114 ахмад БНХАУ-д нүдний болор солиуллаа

Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, ӨМӨЗО-ы Улаан загалмай байгууллага 2019 оноос эхлэн “Бүс ба зам” төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хоёр орны Улаан загалмай байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд “Бүс ба зам-Гэрэлт аялал” хөтөлбөрийн хүрээнд ӨМӨЗО-ы "Чао Жү" нүдний эмнэлэг, Монгол Улсын 2 дугаар төв эмнэлэг хамтран, энэ хугацаанд 425 хүнд нүдний болор солиулах мэс заслыг үнэ төлбөргүй хийж, харааг нь сайжруулжээ.

Энэ онд төлөвлөсөн ёсоор 130 гаруй ахмадыг Улсын 2 дугаар төв эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулахад, 114 нь нүдний болор солиулах хагалгаанд орохоор болсон байна. Тэднийг 9 дүгээр сарын 9-12-нд БНХАУ-ын Эрээн хотын төв эмнэлэг, ӨМӨЗО-ы "Чао Жү" нүдний эмнэлэгт шинжилгээнд хамруулан, нүдний болор солиулах мэс засал хийлээ. Уг мэс засал амжилттай болж, ахмадууд эх орондоо эргэн ирсэн гэж Монголын улаан загалмай нийгэмлэг мэдээллээ.

Санал болгох

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН УЛААН НОХОЙ ӨДӨР

1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 7 хэм дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, Хангайн уулархаг нутгаар хур тунадас, говийн бүс нутгаар бороо орно.

1 цагийн өмнө
“Ургац-2024” үзэсгэлэн-худалдаа зохион байгуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ”Хүнсний хангамж-аюулгүй байдал” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбооноос “Ургац-2024” үзэсгэлэн худалдааг дөрөвдэх жилдээ өнөөдөр зохион байгуулж байна

18 цагийн өмнө