Хөвсгөлийн зарим суманд цас орлоо

2024 оны 9 сарын 162024-09-16
Хөвсгөлийн зарим суманд цас орлоо

Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймагт бороо орж Хөвсгөл аймгийн зарим сумдад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +18...+20 градус дулаан байна.

Санал болгох

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН УЛААН НОХОЙ ӨДӨР

1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 7 хэм дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, Хангайн уулархаг нутгаар хур тунадас, говийн бүс нутгаар бороо орно.

1 цагийн өмнө
“Ургац-2024” үзэсгэлэн-худалдаа зохион байгуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ”Хүнсний хангамж-аюулгүй байдал” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбооноос “Ургац-2024” үзэсгэлэн худалдааг дөрөвдэх жилдээ өнөөдөр зохион байгуулж байна

18 цагийн өмнө