Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

14
2024 оны 9 сарын 62024-09-06
Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

СХД-ийн 33-р хороо Тахилт орчимд өнөөдөр 12:00 цагт хоёр “Prius” 30 маркийн автомашин мөргөлдөж гэрлийн шон мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тэгвэл гэрлийн шон мөргөсөн Prius” 30 маркийн автомашины жолоочийн эхнэр ослын талаар дараах тайлбарыг өглөө.

 

ОСОЛ.jpg

“Унтаад явж байхад нэг мэдэхэд их дуу чимээ болж хоёр машин лааз шиг боллоо. Цочоод сэртэл гэрлийн шон,  дэлгүүр мөргөчихсөн байсан.  Гэмтсэн зүйл байхгүй. Одоогоор осол яаж гарсныг мэдэхгүй байна. Манай нөхөр болон нөгөө машины жолооч гээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгааг цагдаа нар тогтоосон .

 

П 3300000.jpg

 Тиймээс тэднийг цагдаагийн хэлтэс рүү авч явсан.  Ослын улмаас гэмтэж  бэртсэн зүйлгүй. Хоёр  машины урд хэсэг лааз шиг болсон. Хаа сайгүй шил нь толь нь үсэрсэн. Машин эвдэрсэн учраас журмын хашаа руу ачуулж  байна".

2024 оны эхний долоон сарын байдлаар зам тээюрийн ослын улмаас 26 хүүхэд нас барж 605 хүүхэд гэмтсэн бол. 

Ослын дийлэнх шалтгаан нь урсгал сөрөх, хурд хэтрүүлх тохиолдол. 

Санал болгох

21-р сургуулийн ойролцоох барилгаас краны сум унажээ

БЗД-ийн 6-р хороо буюу ЕБ-ын 21-р сургуулийн ойролцоо “Наран трейд” ХХК-ийн барьж буй 16 давхар бүхий орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил явагдах үед краны сум унасан явдал өнөөдөр болжээ.

12 цагийн өмнө