Эверестээс бууж явсан уулчид алга болсон уулчидтай 13-нд таарчээ

2024 оны 5 сарын 152024-05-15
Эверестээс бууж явсан уулчид алга болсон уулчидтай 13-нд таарчээ

Эверест рүү авирахаар зорьсон гурван уулчны хоёрыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тэд 5 дугаар сарын 12-нд сүүлд холбоо барьснаас хойш сураггүй болсон гэж үзээд ийнхүү эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Харин тэдэнтэй уулнаас бууж явсан хэсэг уулчин  дугаар сарын 13-нд таарсан гэж мэдээлжээ.

Монголын уулчдын үндэсний холбоо "Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр гурван уулчид маань явсан. Авиралтаа эхлүүлсэн уулчид Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар маань дөрөвдүгээр кемпээс дээш яваад, гурав хоногийн турш холбоогүй, сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг өчигдөр нэн яаралтай эхлүүлсэн. Туслах хүсэлтэй мессежүүд их ирж байгаа тул тус бүрийн гэр бүлтэй холбогдохыг МУҮХ зүгээс хүсэж байна. Непалын уулын холбооноос ирүүлэх мэдээг цаг алдалгүй хүргэх болно.

Сураггүй болоод буй хоёр уулчин хамгийн сүүлд 5 дугаар сарын 12-нд холбогдохдоо 8000 метрийн өндөрт буюу “Кэмп-4”-т хүрсэн байсан. Түүнээс дээш авиралтаа үргэлжлүүлэх гэж байгаагаа мэдээлсэн байдаг. Тэд ууланд авирахдаа шерпа (нутгийн уугуул иргэд, хөтөч) нараас тусламж авахаас татгалзаж, бие даан гарсан байна. Тэднийг 8000 метрийн өндөрт сураггүй алга болсон, мөн нэмэлт хүчилтөрөгчгүй гарсан" гэж эрлийг зохион байгуулагчид мэдэгджээ. 

1.jpg

Санал болгох