Усанд уусдаггүй хаягдал суултуурт хийдэг нь техник эвдрэх шалгаан болж, үнэрийг улам нэмдэг

2024 оны 5 сарын 152024-05-15
Усанд уусдаггүй хаягдал суултуурт хийдэг нь техник эвдрэх шалгаан болж, үнэрийг улам нэмдэг

65 жилийн настай Төв цэвэрлэх байгууламж хоногт 190 мянган шоо метр бохир ус хүлээн авч, цэвэрлэдэг. 5 тонны машинаар бол 38 мянган машин бохир усыг хоногт цэвэрлэж байна гэсэн үг. 500 мянган хүн амын бохирыг цэвэрлэхээр анх төлөвлөж барьсан энэ байгууламж өнөөдөр нийслэлийн 1.7 сая хүн амд үйлчилж байна. Гэтэл иргэдийн бохирын шугам руугаа хаядаг хог даац нь хэтэрсэн энэ байгууламжийн нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа юм.

ИРГЭД БОХИРЫН ШУГАМ РУУГАА УСАНД УУСДАГГҮЙ 1.4 ТОНН ХОГ ӨДӨРТ УРСГАДАГ 

Усанд уусдаггүй хог хаягдлыг агуулдаг контейнер бий. Тухайн контейнерийн багтаамж 200 кг. Усны шугам хоолойноос нэг хоногт ийм долоон контейнер хог хаягдал гардаг байна. 

УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламжийн инженер Ц.Заяабаатар "Энэ усанд уусдаггүй хог хаягдал манай механик ажиллагаа, горим технологид сөргөөр нөлөөлж байдаг. Насосонд ноос, үс, усанд уусдаггүй цаас, салфетка хаяснаас болж, ажлын дугуйнд хог орж гацах, тоног төхөөрөмж гацах нь түгээмэл. Ер нь цэвэрлэх байгууламжийн үнэрийг багасгая гэвэл 00 руугаа хог хаягдлаа хаяхгүй байх хэрэгтэй. Ингэвэл цэвэрлэгээний түвшин сайжирч, үнэр багасна" гэж ярилаа.

Өвөлдөө угаар, зундаа нагаар үнэртдэг асуудал нийслэлчүүдэд бий. Өнгөрсөн жилүүдэд сайжруулалт хийснээр агаарт тархдаг үнэрийн асуудал харьцангуй багассан ч үе үе нийслэлд цэвэрлэх байгууламжийн үнэр дэгддэг. Бохирын хоолой руугаа хог хаядаг асуудал хэвээр үргэлжилбэл хот энэ байгууламжийн үнэрт автах эрсдэл улам нэмэгдэнэ гэсэн үг.

Шинээр цэвэрлэх байгууламж барих ажил 2017 оноос ЗГ-ын хэмжээнд яригдаж эхлээд 7 жилийг үдэж байна. 2 Засгийн газар, 3 сайд дамнан үргэлжилж байгаа энэхүү бүтээн байгуулалт 80 хувьтай байна. Уг нь өдийд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон байх ёстой. Ийм амлалтыг МАН өнгөрсөн удаагийн сонгуулиар мөрийн хөтөлбөртөө тусгаж байлаа.

Уг байгууламжийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Гэсэн ч хэд хэдэн асуудал урган гарч ирж, МАН амлалтдаа хүрч чадаагүй гэж тайлбарладаг. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц, цаглабарыг харвал:

ontsloh 5.jpg

ontsloh 4.jpg

ontsloh 3.jpg

ontsloh 2.jpg

ontsloh 1.jpg

Одоо ажил 80%-тай үргэлжилж байна. 8-р сарын сүүлээс туршилтын ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Барилга угсралтын ажлын гэрээ 2025 оны 2-р сард дуусна. 1.6 жилийн хугацаанд туршилт, тохируулга сургалтын ажил хамт явахаар төлөвлөжээ.

Энэ 30 орчим км үргэлжлэх коллектор нь шинэ барилга, орон сууцны хэрэглэгчдийг төв цэвэрлэх байгууламжтай холбох хоолой. Гэвч үе үеийн хотын дарга нар энэ коллекторыг барих байгууламжийн хэсэгт газар олгосоор иржээ.

“ТУУЛ-1” КОЛЛЕКТОРЫГ БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН ГАЗАРТ БАРИЛГА БАРИСАН, ГАЗАР ОЛГОСОН

Үүнээс үүдэлтэй 10 гаруй км шугамыг тавиагүй байна. Уг нь энэ ажил 2007 онд эхэлсэн ч ийнхүү 17 жил гацаад байна. Эрх баригчид ийнхүү томоохон амлалт өгсөн ч хэрэгжилт хангалтгүй өнөөдрийг хүрчээ.

МЭДЭЭГ ҮЗЭХ

Санал болгох