Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

2024 оны 5 сарын 272024-05-27
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

  Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийнаймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 14-19 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 28-наас 2024 оны зургаадугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

 

Санал болгох

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

11 цагийн өмнө
Зориулалтын бус хөвөгч ашиглахгүй байхыг зөвлөж байна

Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

11 цагийн өмнө
"ТАЛХ ЧИХЭР" ХХК-ийн агуулахад гарсан галыг бүрэн унтраалаа

Баянзүрх дүүргийн 20-р хороо "Талх чихэр" ХХК-ны зүүн бүсийн ауулахад гал түймэр гарч байгаа дуудлага 05:38 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, нэмэлтээр 63, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн тасаг гарч хаяг дээр очиход "Талх чихэр" ХХК-ийн 50х100 хэмжээтэй сэндвичэн агуулах бүрэн шатаж байсныг шуурхай унтраасан. Үйлдвэр, дэлгүүрийн барилга руу гал тархаагүй, хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна.

11 цагийн өмнө
“Түүлс маркет” ХХК-аас аврах ажиллагаанд ашиглах 17 нэр төрлийн багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө

“Түүлс маркет” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын санаачлагаар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. 

1 өдрийн өмнө