Голууд үерлэж байна

2024 оны 5 сарын 242024-05-24
Голууд үерлэж байна

Тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Орхон голын дунд хэсгээр, Хэнтийн нуруунаас эхтэй Тэрэлж, Сөгнөгөр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдлээ. Сэлбэ, Ховд, Хариг зэрэг гол үерийн түвшинг 5-20 см, Булган, Байтаг, Үенч гол Ховд аймгийн Үенч сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см-ээр даван үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжлэхийг УЦУОСМХ-гийн Гадаргын усны судалгааны хэлтэс онцгойлон анхаарууллаа.   

 

Санал болгох