ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал арвижна

2024 оны 6 сарын 112024-06-11
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал арвижна

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН НЭГ ЦАГААН УЛААН МОРЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Эд,мал арвижна.
  • Наран ургах, шингэх: 04.53-20.51
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Төмөр

Аргын тооллын 6 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 5, Үнэг одтой, улаан морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:53-20:51. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. Модон хохимой болон Тэрсүүд өдөр.

 

Санал болгох

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

11 цагийн өмнө
Зориулалтын бус хөвөгч ашиглахгүй байхыг зөвлөж байна

Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

11 цагийн өмнө
"ТАЛХ ЧИХЭР" ХХК-ийн агуулахад гарсан галыг бүрэн унтраалаа

Баянзүрх дүүргийн 20-р хороо "Талх чихэр" ХХК-ны зүүн бүсийн ауулахад гал түймэр гарч байгаа дуудлага 05:38 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, нэмэлтээр 63, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн тасаг гарч хаяг дээр очиход "Талх чихэр" ХХК-ийн 50х100 хэмжээтэй сэндвичэн агуулах бүрэн шатаж байсныг шуурхай унтраасан. Үйлдвэр, дэлгүүрийн барилга руу гал тархаагүй, хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна.

11 цагийн өмнө
“Түүлс маркет” ХХК-аас аврах ажиллагаанд ашиглах 17 нэр төрлийн багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө

“Түүлс маркет” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын санаачлагаар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. 

1 өдрийн өмнө