Европын Холбооны дээд шүүх Унгар улсад 200 сая еврогийн торгууль ногдууллаа

2024 оны 6 сарын 142024-06-14
Европын Холбооны дээд шүүх Унгар улсад 200 сая еврогийн торгууль ногдууллаа

Европын Холбооны дээд шүүх Унгар улсыг орогнол олгох бодлогыг дагаж мөрдөөгүй гэж үзэн 200 сая еврогийн торгууль ногдуулжээ. 

Унгар руу орох зөвшөөрөл авах хүсэлт гаргасан орогнол хүсэгчдийг Белград эсвэл Киев рүү явуулж байсан нь 2020 онд гаргасан ЕХ-ны хууль тогтоомжийг зөрчсөн гэж Европын шүүхээс мэдэгдэв.  

Ерөнхий сайд Виктор Орбан "Европын Холбооны хилийг хамгаалсны төлөө торгууль ногдуулж байгаа нь хэтэрхий хэрцгий бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж хэлжээ. 

Унгар улс 2015 онд тус улсад нэг сая гаруй хүн орж ирснээс хойш ЕХ-ны гаднах цагаачдад хатуу байр суурь баримталж байгаа юм. Унгарын засгийн газар хилийн хашаа барьж, олон хүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглосоор байна. Харин ЕХ-ны хуулинд эх орондоо мөрдлөг хавчлагаас зугтаж буй хүн бүр олон улсын хамгаалалт хүсэх эрхтэй бөгөөд үхэл эсвэл эрүүдэн шүүх эрсдэлтэй тохиолдолд гэр лүү нь буцааж болохгүй гэж заасан байдаг. 

Пүрэв гарагт хийсэн хэвлэлийн мэдээнд ЕХ-ны шүүх "Унгар улс ЕХ-ны бодлогыг хэрэгжүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бөгөөд энэ нь ЕХ-ны хууль тогтоомжийг маш ноцтой зөрчсөн үйлдэл юм. Тус улс олон улсын хамгаалалтад хамрагдах хүсэлт гаргасан хүмүүсийг хууль бусаар саатуулж, тэдний өргөдлийг давж заалдах гомдол дуустал Унгарт үлдэх эрхийг нь үл хүндэтгэсэн явдал" гэж мэдэгджээ. 

Үүний хариуд Унгар улс ямар ч гэрээ хэлэлцээрээс үл хамааран хууль бус цагаачдыг авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Канад улс Хятадын цахилгаан автомашинд тариф тогтоох эсэхээ  бүх нийтийн саналаар шийднэ

Канадын Засгийн газар Хятадын цахилгаан автомашинд тариф тогтоох эсэхээ 30 хоногийн хугацаанд бүх нийтийн санал, хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдэхээ мэдэгдлээ

17 цагийн өмнө
АНУ нэг өдрийн дотор 2.99 сая агаарын тээврийн зорчигчийг үзлэгт хамруулж дээд амжилт тогтоожээ

АНУ нэг өдрийн дотор нисэх онгоцны буудлууд дахь үзлэгт хамрагдсан зорчигчдын тоогоор шинэ дээд амжилт тогтоолоо

18 цагийн өмнө
Парисын Олимпын үеэр нисдэг таксиг туршина

2024 оны олимпын үеэр нисдэг таксиг Парис хотын дээгүүр турших болно гэж Францын Тээврийн сайд Патрис Вергрие мэдэгджээ

20 цагийн өмнө
Японы хиймэл дагуул сансарт хаягдсан пуужингийн үлдэгдэл хэсэгт 50 метрийн зайд ойртжээ

Японы “Astroscale” гэдэг хувийн компанийн хөөргөсөн хиймэл дагуул дэлхийг тойрон эргэлдэж байгаа пуужингийн үлдэгдэл хэсэгт 50 метрийн зайд ойртож, зургийг нь амжилттай авчээ

20 цагийн өмнө