Канад улс Хятадын цахилгаан автомашинд тариф тогтоох эсэхээ бүх нийтийн саналаар шийднэ

2024 оны 6 сарын 252024-06-25
Канад улс Хятадын цахилгаан автомашинд тариф тогтоох эсэхээ  бүх нийтийн саналаар шийднэ

Канадын Засгийн газар Хятадын цахилгаан автомашинд тариф тогтоох эсэхээ 30 хоногийн хугацаанд бүх нийтийн санал, хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдэхээ мэдэгдлээ. 

Яг энэ мөчид БНХАУ цахилгаан автомашинд нь ЕХ-оос тогтоосон тарифыг цуцлуулахаар хэлэлцэж буй.

Барууны орнууд БНХАУ-ын төрийн дэмжлэгтэй компаниуд энэ зах зээлийн тэнцвэрийг алдагдуулж байна гэж үзэж байгаа юм. "Хятадын үйлдвэрлэгчид зориудаар дэлхийн хэмжээнд цахилгаан машин үйлдвэрлэгчдийг сүйрүүлж байна" гэж дэд сайд Кристиа Фриланд Онтарио мужийн Воган хотод сэтгүүлчдэд хэлжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Хятадын импортын олон төрлийн бүтээгдэхүүн, тэр дундаа цахилгаан автомашины татварыг огцом нэмэгдүүлэх багцаа танилцуулсан. 27 орны худалдааны бодлогыг хянадаг Европын Комисс Хятадын BYD, Geely, SAIC зэрэг үйлдвэрлэгчид болон Хятадад үйлдвэрлэсэн Tesla, BMW машинуудад 38.1 хүртэлх хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаа юм. 

 

 

 

 

 

 

Санал болгох

Хятад улс нүүрсний олборлолтоо бууруулжээ

Эрчим хүчний хангамжийн нөхцөл байдал илүү таатай болж, Хятадын Засгийн газарт урт хугацааны бүтцийн өөрчлөлтөд анхаарлаа хандуулах боломж бий болж байгаа тул сүүлийн хоёр жилийн эрчимтэй өсөлтийн дараа Хятадын нүүрсний олборлолт бага зэрэг удааширчээ

11 цагийн өмнө
БНХАУ өнгөрсөн онд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэдээ 40 орчим тэрбум долларын татварын хөнгөлөлт үзүүлжээ

БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн онд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэдээ 40 орчим тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлсэн байна

14 цагийн өмнө
АНУ-ын Номхон далайн флот дэлхийн хамгийн том олон улсын далайн сургуулилалтыг эхлүүллээ

Хятад, АНУ болон түүний холбоотнуудын хооронд хурцадмал байдал, өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед АНУ-ын Номхон далайн флот Хавайд дэлхийн хамгийн том олон улсын далайн сургуулилалт болох "Номхон далайн эрэг" (RIMPAC)-ийг зохион байгуулж байна

16 цагийн өмнө
Жо Байден, Доналд Трамп нар Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний халз мэтгэлцээндээ оролцож байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Доналд Трамп нар 2024 оны сонгуулийн анхны телевизийн халз мэтгэлцээнд оролцож байна.

17 цагийн өмнө